Павлова нь Орос балет(чин) Анна Павловагийн нэрээр нэрлэгдсэн меренг суурьтай амттан юм. Амттаны зохиогчын эрхийг Австри болон Шинэ Зеланд булаацалдсаар олон жил болсон аж. Гэхдээ хамгийн эртний бичигдсэн жор нь Шинэ Зелландад байдаг байна.
Суурийг бэлтгэхдээ;
* Өндөгний цагаанаа хутгах сав тань маш цэвэрхэн байх ёстой. Шилэн эсвэл ган сав хэрэглэвэл зохимжтой.
* Өндгөө шар цагаанаар нь ялгахдаа цагаан руугаа өчүүхэн ч шар оруулхгүй байх хэрэгтэй.
* Цагаанаа хөөсийг нь буцаж буухгүй болтол нь хутгах (5-6 минут) хэрэгтэй.
Орц:
Сууринд:
* 6 өндөгий цагаан
* 300 гр нунтаг сахар
* 3 амны халбага какао
* 50 гр жижиглэж хэрчсэн шоколад
* 1 амны халбага балзамик эсвэл алимны цуу
Дээр нь:
* 200 мл цөцгий
* 100 гр нунтаг сахар (өөрийн вкуст тааруулан)
* 500 гр жимс (бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ)
* 2 - 3 амны халбага жижиглэсэн шоколад
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана. 23 см-н хэвээ тослон бэлтгэнэ.
- Өндөгний цагаан дээрээ сахараа бага багаар нэмэн цасан цагаан болтол нь цахилгаан холигчоор холино.
- Какао, цуу, шоколадаа нэмээд халбаганы тусламжтайгаар дооороос нь дээшээ эргүүлэн хутгана.
- Тослож бэлтгэсэн хэвэндээ хийгээд дээд талыг нь тэгшлэн янзлаад 180 градуст халаасан зуухандаа хийнгүүтээ зуухныхаа халууныг 150 градус болгон багасгана.
- 75 минут хэртэй жигнэнэ.
- 75 минутын дараа зуухаа шууд онгойлголгүйгээр зуухныхаа амыг завсарлаад аажуу хөргөнө. Ингэснээр суурь тань навтайхгүй.
- Сайтар хөрсөнийх нь дараа кремээ бэлдэнэ. Цөцгийн дээрээ өөрийн вкустаа тааруулан нунтаг сахар хийн хөөсөртөл нь хутгана. Кремэндээ шоколадаа нэмээд халбагаар нийцтэл нь хутгана.
- Сайтар хөрсөн суурин дээрээ кремээ тарааж асгаад дээр нь жимсээ тавина.
ориг эх сурвалж
No comments:
Post a Comment