орц:
* хоормог
* хүсвэл сахар
Бэлтгэх нь:
- Бүрсэн таргаа хэд хоног хадгал тэгэхээр исээд хоормог болно.
- Хоормогоо буцалгана. /Хоормогийг нэрээд нэрмэл гаргадаг. Мэдээж бүрхүүл хэрэгтэй./ Буцалгах явцад маш исгэлэн үнэртэж эхлэнэ.
- Буцалгаж бэлэн болгосон аарцаа маш шигүү даавуун уутанд хийж чулуугаар ч юмуу даран бүх шар усыг нь сайтар шүүсний дараа ааруул хийх аарц гарч ирнэ.
- Ингэж бэлтгэсэн аарцаа зүсээд давцан дээр өрж тавиад хатаахад бэлэн боллоо.
No comments:
Post a Comment