Thursday, 3 July 2008

Kandil simidi - Давстай жигнэмэг


Лалын шашинд "кандил гэжэлэри" гэдэг нь "ариун шөнүүд" бөгөөд энэ л шөнүүдэд Лалын шашинтанууд Аллахаас хийсэн гэмээ өршөөхийг гуйдаг, залбирдаг болно. Жил тойронд
* Mevlid Kandili (Мэвлид Кандили)
* Regaip Kandili (Рэгайп Кандили)
* Miraç Kandili (Мирач Кандили)
* Berat Kandili (Бэрат Кандили)
* Kadir Gecesi (Кадир Гэжэси)
* Muharrem Gecesi (Мухаррэм Гэжэси) зэрэг зургаан ариун шөнө тохиодог болно.
"Кандил гэжэлэри" нь 3 дугаар зууны үеэс эхлэн үл мэдэгдэх хүмүүсийн тэмдэглэсэнээр тэмдэглэгдэж эхэлсэн бөгөөд хоёр дугаар Сэлимийн үеэс сүмнүүдийн минарэ* дээр зул өргөх болсоноор "кандил гэжэлэри" гэгдэх болжээ.
Энэхүү жигнэмэгийг кандил гэжэлэрт зориулан хийж айл хөршдөө тараадаг.

* Лалын шашинтангууд өдөрт таван удаа мөргөдөг бөгөөд сүсэгтэн олонд мөргөлийн цаг ирсэнийг мэдэгдэхээр сүмүүдийн хажуу талд 20-30 м өндөртэй нарийхан байгууламж байдгийг минарэ гэнэ. Имам буюу лам нь мөгөлийн цаг ирэхэд минарэ дээрээ гаран эзан-мөргөлийн дууг уншдаг болно. 0-6 хүртлэх минарэтэй сүм байдаг.



sesame

Орц:

* 100 гр тос
* 100 гр сүү
* 10 гр хөөлгөгч нунтаг
* нүдэн баримжаагаар гурил
* 250 гр маргарин
* 1 өндөгний шар (өндөгний цагааныг дээр нь хэрэглэнэ.)
* 1 цайны халбага давс
* sesame

Бэлтгэх нь:
  1. Өрөөний темпратурт байж нилээн хайлсан маргаринаа гараараа сайтар базан зөөллөнө.
  2. Өндөгнийхөө шарыг нэмээд хэсэг базна.
  3. Өөр нэгэн саванд сүүгээ тос мөн содатайгаа холино.
  4. Маргариныхаа бэлдмэл дээр сүү, тосоо нэмээд шигшиж бэлтгэсэн гурилнаасаа бага багаар нэмнэ. Гарт наалдахгүй зуурмаг болонгуут жижиглэн авч сувиад бөөрөнхийлөн 2 үзүүрийг нь наагаад ялгаж бэлтгэсэн өндөгний цагаандаа дүрээд хавтгай таваг дээр асгаж бэлтгэсэн sesame-нд өнхрүүлээд тослож бэлтгэсэн дэлгэцэн дээрээ тавин 200 градуст халаан бэлтсэн зууханд хийн шаргалттал нь шарна.

No comments: