Орц:
* 1 1/4 стакан бор сахар
* 3/4 стакан peanut butter
* 3 амны халбага сүү (15 мл = 1 амны халбага)
* 1 амттаны халбага ваниллинь охь
* 1 өндөг
* 1 3/4 стакан гурил
* 3/4 амттаны халбага давс
* 3/4 амттаны халбага сода(5мл = 1амттаны халбага)
Бэлтгэх нь:
- Зуухаа 190 градуст халаана.
- Бор сахар, peanut butter, сүү, өндөг мөн ваниллинаа холино.
- Өөр нэгэн саванд гурил, сода, давсаа холино.
- Эцэст нь хуурай болон нойтон орцоо холино.
- Бэлэн болсон зуурмагаа халбагадан тавцан дээрээ тавина. (тавцангаа тослож бэлтгэх шаардлагагүй, учир нь зуурмаг маань хангалттай тослог)
- Жигнэмэг дээрээ сэрээгээр Х дарж хавтгайлан, хээ гаргаад халаасан зуухандаа хийн болтол нь (7-8 минут) жигнэнэ.
2 comments:
mmmmm..estoi goe blog bna..:-) iim blog olood ix bayarlajiinaa...amjilt ..nad ooriin chini baingiin unshigch bx bolnoo..;-) bayarlalaa
@Altai mountains Баяраллаа Алтайн уулсаа
Post a Comment