Wednesday, 23 July 2008

Нар хиртэлт-Хар нар (Soleil Noir)



Орц:

Кексэнд;

* 1 цайны аяга сахар (цайны аяга 100мл)
* 1 өндөг + 4 өндөгний цагаан
* 1 чимх давс
* 1 амны халбага нунтаг сахар
* 1 цайны аяга какао
* 1 цайны аяга гурил
* 95 гр халуулсан масло
* 50 гр нундаг самар(самарыг роботонд хийгээд 2-3 удаа татан нунтаглаж хэрэглэж болно.)

Ганаш;

* 200 гр хар шоколад
* 200 мл крем

Завсар нь;

* 1 ш том жүрж эсвэл гүзээлзгэнэ

Бэлтгэх нь:

Кекс:
  1. Зуухаа 150 градуст халааж бэлтгэнэ. 20 см-ийн хэвийг тослон бэлтгэнэ.
  2. 4 өндөгний цагаанаа бүх сахар, чимх давсныхаа хамтаар цахилгаан холигчоор сайтар холино. 10 минут хутгасаны дараа өтгөн цасан цагаан болохоор нь 1 бүтэн өндгөө нэмээд хутгана.
  3. Өөр нэгэн саванд гурил, какаогоо шигшинэ. Татаж бэлтгэсэн нунтаг самараа холино.
  4. Хуурай орцоо, шингэн орцтойгоо холино.
  5. Хайлуулсан маслоо нэмээд нийцтэл нь хутгана.
  6. Бэлэн болсон зуурмагаа тослон бэлтгэсэн хэвэндээ хийгээд 150 градуст халаасан зуухандаа хийн болтол нь жигнэнэ. (хэрэглэсэн хэвнээс тань шалтгаалаад ойролцоогоор 30-aад минут жигнэнэ.)
  7. Жигнэж бэлтгэсэн кексээ гаргаад хөргөнө.
Ганаш:
  1. Нэг жижиг саванд кремээ хийгээд зөөлөн гал дээр тавина.
  2. Халаасан цөцгийн дээрээ жижиглэн хэрчсэн шоколадаа нэмээд модон халбагаар сайтар хутгана. Шоколад маань гүйцэд хайлаад, ганаш маань өтгөрч эхлэнгүүт ганашаа гал дээрээс авна. Хааяа хааяа хутгаж хөргөнө.
  3. Кексээ голоор нь хуваагаад нэгийг нь авч том хавтгай тавган дээр тавиад дээр нь бага зэргийн ганаш асгаад тараана. Дараа нь халислаад нимгэлэн хэрчсэн жүржээ нэг давхар тавиад дээр нь ганашаасаа нимгэн тарааж түрхээд нөгөө кексээ давхарлаж тавина.
  4. Эцэст нь үлдсэн ганашаа тортныхоо дээр асгаад жигдлэн түрхэж (тортныхоо хажуу талыг бас бүрнэ.) үлдсэн жүрж мөн гарын доорх материалуудаараа чимээд хөргөгчинд хийж 2 цаг байлгасаны дараа зүсээд сервислэнэ.
Эх сурвалж

No comments: