Oрц:
* 2 стакан butter bean эсвэл kidney bean
* 1 кг хааны мах ястай
* 4 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* 2-3 амны халбага чидун жимсний тос
* тал амны халбага улаан лоолийн паст
* тал амны халбага чинжүний паст
* 4-5 ш хатаасан халуун перц
* 1 амттаны халбага давс
Бэлтгэх нь:
- Хатаасан butter bean-ээ нэг өдрийн өмнөөс угаагаад хүйтэн усанд дэвтээнэ. Дэвтээсэн буурцгаа нэг удаа буцалгаад галаа унтраан буурцгийг дэвттэл 6-7 цаг амраана. Мөн хугацааны дараа саваа мөн гал дээр тавин буурцгаа дэвтээсэн усандаа зөөлөртөл нь буцалгана. Ус нь багадвал ус нэмнэ.
- Буурцгаа чанах явцдаа өөр нэгэн саванд тосоо нэмээд арилгаад жижиглэн хэрчсэн сонгиноо нэмж хуурна. Махаа нэмнэ. Махны шүүс ялгараад ширгэтэл нь хуураад пастуудаа хатаасан чинжүүний хамтаар нэмнэ. Махаа давах хэмжээний ус нэмээд махыг зөөлөртөл нь буцалгана.
- Мах, буурцаг зөөлрөхөөр хоёуланг нь холиод дахиж нэг хоёр буцалгаад давс нэмж амтлаад таваглаад сервислэнэ.
No comments:
Post a Comment