Орц:
* 2 стакан сүү эсвэл крем
* 8 амны халбага масло
* 4 ш том төмс, арилгасан
* 1 стакан үрсэн Parmesan эсвэл Romano бяслаг
* 1 стакан үрсэн чеддар бяслаг
* 2 хумс сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* давс
Бэлтгэх нь:
- Арилгасан төмсөө жижиглэн хэрчээд буцалж буйхалуун усанд хийн чанана.
- Маслоо нэг саванд хайлуулаад жижиглэн хэрчсэн сармисаа нэмээд 2 минут хуурна. Кремээ нэмээд буцлах дөхөхөөр галаа унтраан хэрэглэтэлээ амраана.
- Төмсөө зөөлөрч болсон эсэхийг 20 орчим минутын дараа шалгана. Зөөлрөөд нухахад бэлэн болсон байвал шүүгээд буцаагаад төмс чанасан савандаа хийнэ.
- Төмс рүүгээ кремээ бага багаар нэмж нухашны дайтай болгоно.
- Багахан пармежан үлдээн чеддар болон пармежан бяслагаа нэмээд нийцүүлнэ.
- Бяслагтай нухсан төмсөө нэг кастрольд (тавцанд) хийгээд дээрээс нь үлдээсэн пармежанаа цацаад халаасан зууханд хийн бяслаг хайж борлотол шарна.
No comments:
Post a Comment