Monday 22 March 2010

Эклер


Орц:

Гуриланд:

* 1.5 стакан ус
* 1 стакан гурил
* 1 чимх давс
* 1 чимх сахар
* 100 гр масло эсвэл маргарин
* 5 ш өндөг

Кремэнд:

* 75 мл гурил
* 150 мл сахар
* 2 өндөгний шар
* 500 мл сүү
* 1 уут ванилинтай сахар эсвэл нэг амттаны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага цардуул

Дээр нь:

* 80 гр шоколад (хар (70%), bittersweet (50-70%) эсвэл сүүтэй шоколад)
* 60 мл крем

Бэлтгэх нь:

  1. Зуурмагт орох усаа буцалгана. Масло эсвэл маргаринаа нэмнэ. Давс сахараар амтлаад маслоо хайлуулна.
  2. Ваниллинаа нэмээд галаа багасгаад гурилаа нэг удаад нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлнэ. Гурил савандаа наалдахаа болихоор галаа унтраагаад бүлээсэхийг нь хүлээнэ.
  3. Бүлээссэн гурилан дээрээ өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Бэлэн болсон зуурмагаа крем шахдаг торонд хийн хөргөгчинд хийн цаг орчим амраана.
  4. Тостой цаас дэвссэн тавцан дээр хүссэн хэмжээндээ шахаж бэлтгэнэ. 200 градуст халаасан зууханд хийн 20 минут шарна. Галаа багасган 150 градус дээр тохируулаад дахин 25 минут шарна. Шаргалтан бэлэн болсон choux-гаа гаргаад халуун дээр нь бөөрөнд нь цоолж үлдэгдэл хийг гаргана.
  5. Кремнийхээ бүх орцыг холиод хутган өтгөртөл нь буцалгана. Шанзаа хутган өрөмтүүлэлгүйгээр хөргөөд кремшахдаг торонд хийн хөргөсөн эклер рүүгээ шахна.
  6. Жижиг саванд кремээ халаагаад жижиглэн хэрчсэн шоколадаа нэмж хутган хайлуулна. Ингэж бэлтгэсэн шоколадандаа шанзы нь шахаад хөргөж бэлтгэсэн эклерүүдээ дүрээд шоколадыг царцаагаад сервислэнэ.
Зүүлт

* Эклерний choux-г шарах явцдаа зуухныхаа амыг онголгохгүй байх нь чухал. Шарах явцдаа зуухны амыг онгойлговоос Choux-н хөөлт нь буух аюултай.
* Дээрх шалтгааны улмаас хэдийгээр зуух тань ойролцоогоор 2-3 тавцангийн багтаамжтай ч нэг удаад нэг л тавцанг шарсан нь дээр байдаг.

2 comments:

Уйгаржин said...

Кремээ гоё хийчвэл ч сайхалдаа гурилийг нь зөөлөн биш үүрдэгээр хийхээр надад арай л өөр байдийн

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Гурилийг яаж хийвэл үүрдэг болох уу? Саяхан долоо хоногт хоёр удаа дарааллаж хийгээд, хийсэн хирээрээ идээд одоо түр завсарлагаа авчихаад байна. Жороо хуваалцвал дараа хуваалцсан гоё кремтэй, үүрдэг choux-тай эклер туршихад бэлэн байна:)