Орц:
* 4 ш аласкийн хавчны хөл, гэсгээсэн (wild Alaskan king crab legs)
Сармистай дүрлэгт:
* 125 гр масло
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн rosemary
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн ганга (thyme)
* 1 хумс сармис
Бэлтгэх нь:
Сармистай маслон дүрлэг:
- Маслоо жижиг саванд хийн хайлуулна. Масло хайлаад ирэнгүүт ганга, rosemary, сармисаа нэмээд зөөлөн гал дээр хутган 5 орчим минут буцалгана. Буцалгаж бэлтгэсэн дүрлэгээ шүүж хэрэглэнэ.
Хавчны хөл:
- Хавчны хөлөө угаагаад гал тогооны салфеткаар зөөлөн дарж хатаана. Гал тогооны хайч ашиглан хөл тус бүрийн гаднах бүрхүүлийг хайчилж бэлтгэнэ.
- Ил галаа дунд зэргийн хэмжээтэй халаана. Сармисатай маслоо багсны тусламжтайгаа хөл тус бүр дээр түрхээд хавчны хөлөө халаасан ил галдээрээ тавиад таглана. 5 минутын дараа хавчны хөлөө эргүүлээд дахин таван минут таглаж болгоод таваглан дүрлэг, бяслагтай нухсан төмс, солонгоруулан шорлож ил гал дээр шарсан ногооны хамтаар сервислэнэ.
Эх сурвалж
No comments:
Post a Comment