* 1 ш сонгино арилгаад, жижиглэн хэрчсэн
* 1 ш сармис, үрсэн
* 1 амттаны халбага тос
* 15 гр талхны үйрмэг
* натмег
* давс, перц
* 1 ш өндөг
* 250 гр татсан мах
* 2 амны халбага сүү
Бэлтгэх нь:
- Жижиглэн хэрчсэн сонгиноо нэг амттаны халбага тосондоо хуурч бэлтгэнэ.
- Талхны үйрмэгэн дээрээ сүүгээ нэмээд сармис давс, натмег, хар перцийн хамтаар махан дээрээ нэмж нийцүүлнэ.
- Сонгиноо мөн өндгөө нэмнэ. Бүх орцоо нийцүүлээд гараа багахан тосоор тослоод махаа хоёр хуваан зууван хэлбэрт оруулж бэлтгэнэ.
- Хайруулын тавгаа халаагаад багахан тос нэмэн хэлбэрт оруулж бэлтгэсэн махаа хийн хоёр талыг нь шаргалттал шарна. Багахан ус нэмээд таглан махаа болгоод таваглаад хуурсан ногоо будаа зэрэг хачирийн хамтаар сервислэнэ.
No comments:
Post a Comment