Monday 15 March 2010

Хулууны ороомог


Орц: 6 порц

* 1650 гр хулуу (zucchini)
* 200 гр үхрийн машиндсан мах
* 1 багц гоньд
* 1/2 багц шинэxэн гаа, минт
* 3 ш ногоон сонгино
* 1 ш жижгэвтэр сонгино
* 30 гр будаа
* давс
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ.
  2. Мах сонгиноо хуурна. Махны шүүс ширгээд ирэхээр угаасан будаагаа нэмнэ. Багахан ус нэмж буцалгана. Буцалж ус нь ширгэсэн шанзаа хэсэг амраан хөргөнө.
  3. Тал гоньд, гаа, жижиглэн хэрчсэн ногоон сонгиноо нэмж нийцүүлнэ. Давс перцээр амтлана.
  4. Хулуунуудаа угаагаад 2 үзүүрийг аваад mandoline зүсэгчээр уртааш нь1,5-2 мм зузаантай хэрчиж бэлтгэнэ.
  5. 2 хулуун тууз аваад давхарлан тавиж “+” тэмдэг үүсгэнэ. Давхарлдсан хэсэг дээр багахан шанз тавиад 4 талыг хааж шүдний чигчлүүрээр тогтоон богц үүсгэнэ.
  6. Тослож бэлтгэсэн зуухны тавцан дээр байрлуулаад 180 градуст халаасан зууханд хийн болтол нь шарна. Болсон ороомгуудаа таваглаад үлдсэн гоньдоороо чимэглээд сервислэнэ.
Зүүлт:

* Зурган дээрх шиг давхар хулуугаар цагираг үүсгээд шанзаа дотор нь хийн хулууны торх бэлтгэж болно.

No comments: