Wednesday 9 February 2011

Интоор, шоколадтай жигнэмэг (Cherry Chocolate Chunk Cookies)




Oрц:

* 1/2 стакан масло, зөөлрүүлсэн
* 1/2 стакан бор сахар
* 1/2 стакан цагаан сахар
* 1 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан гурил
* 1/2 амттаны халбага хүнсний сода
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 стакан какао
* 1 стакан жижиглэн хэрчсэн шоколад
* 1/2 стакан хатаасан интоор (dried cherries)

Бэлтгэх нь:
  1. Масло сахараа нэг саванд хийн хөөсрүүлнэ.
  2. Өндөг ваниллины охио нэмнэ.
  3. Гурил, хөөлгөгч нунтаг, сода, давс, какаогоо өөр нэгэн саванд шигшинэ.
  4. Шигшиж бэлтгэсэн хуурай орцуудаа шингэн орцон дээрээ нэмж нийцүүлнэ.
  5. Шоколад интоороо зуурмагтаа нэмж нийцүүлнэ.
  6. Тостой цаас дэвссэн тавцан дээр зуурмагнаас нэг амны халбагыг байрлуулаад 170 градуст халаасан зууханд хийн жигнэмийг болтол 10-14 минут жигнэнэ.

6 comments:

enche said...

Hi, ene jignemegnii jor ih dajgui sanagdlaa. Gagtshuu 1/2 stakan hunsnii sood gesen baih yum. Tiim ih sood hiih n zuv uu

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Сайн уу Энхээ эгчээ, мэдээж буруу, анзааргагүй алдаа гаргасан байна засаад биччихье

enche said...

Ankhaa, ih bayarlasan shuu.Hiij uzeed yamar bolsnoo bichnee

E said...

Энэ их л хатуувтар болчлоо шүү :), амандаа уусгаад л идчихлэ. Арай зөөлөвтөр л болчхоор зүйл туршнаа.

E said...

Нээрээ Анхаа, өглөө босоод хурдхан хийчхээр аятайхан хоолны жор оруулавал ямар вэ.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Enche, өө хатуу шажигнуур жигнэмэг юм санж л дээ, туршлагаа хуваалцсанд талахлаа.. Өглөө хоол оо? Хялбар жор доор хялбархан хийчих багахан орцтой жорууд байгаа сонирхоод нэг үзээрэй.. Энд тэнд явж байгаад таны хүссэн шиг жор байвал мэдэж байяа Энхээ эгчээ..