Wednesday 16 February 2011

Халуун цагааан шоколад (Snow Flake Cocoa)


Орц: 10 порц

* 2 стакан крем (whipping cream)
* 6 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь
* 340 гр цагаан шоколад (white chocolate chips)
* хөөсрүүлсэн крем (Whipped cream), сервислэхэд
* таяган чихэр (Candy canes), сервислэхэд

Бэлтгэх нь:

  1. Крем, сүү, ваниллин, цагаан шоколадаа холин зөөлөн гал дээр тавина.
  2. Шоколад хайлж сүү хөөртөл хааяа хааяа хутган буцалгана. Халуун сүүгээ аягалаад хөөсрүүлсэн кремээр чимэглээд таяган чихрээр чимэглээд сервислэнэ.
Эх сурвалж

2 comments:

A.Амарсайхан said...

Ангарын хотын Гигант билүү дээ кинотеатртай гудамжны Алмаз гэдэг алт үнэт эдлэлийн дэлгүүрийн эсрэг талын хүнсний дэлгүүрт сүүг зайрмаг бас бус юмтай холиод маш гоё коктайл хийдэг байж билээ. Тэр гудамжаар очих бүртээ тийшээ орж оочерлож байгаад уудаг. Тэр санагдчихлаа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@А.Амарсайхан сайхан дурсамж сэргээсэн сайхан жор байна гэжү? :D