* 1 стакан гурил
* 1/4 стакан нунтаг алмонд
* 1/8 амттаны халбага давс
* 1/4 стакан сахар
* 1 амны халбага кокос
* 1 ш өндөгний шар
* 75 гр масло
Чийзкэкнд
* 750 гр шүүсэн labne бяслаг
* 320 гр хар шоколад (%70 хувийн какаотой), хайлуулаад хөргөсөн
* 4 ш өндөг
* 1 стакан сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/8 амттаны халбага давс
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул
Бэлтгэх нь:
- 23 см салдаг дугуй хэвний ёроолыг маслодоод доор нь таарсан дугуй тостой цаас байрлуулан бэлтгэнэ.
- Гал тогооны роботонд алмондоо хийн нунтаглана. Гурил, давс, сахар, кокосоо нэмээд нийцүүлнэ.
- Дөрвөлжилөн хэрчсэн маслоо бага багаар нэмээд хутган бантангийн гурил дайтай болгоод өндөгний шараа нэмж гурилаа зуурна.
- Ингэж бэлтгэсэн гурилаа бэлтгэсэн хэв рүүгээ султгаад хуруу гараа ашиглан хэвний ёроолд жигд тараан байрлуулна.
- Зуухаа 180 градуст халаана. Сууриа хийгээд болтол нь 25 минут шарна. Болгосон сууриа гаргаад хэвэнд нь хөргөнө.
- Бялагаа цахилгаан холигчинд хийн хутгана.
- Сахараа нэмж нийцүүлнэ. Өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлнэ.
- Ваниллины охь, давс, эрдэншишийн цардуулаа нэмээд нийцүүлнэ. Хайлуулаад хөргөсөн шоколадаа нэмж нийцүүлнэ.
- Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ савтай нь тавцан дээрээ цохин хийг нь гаргаад бэлтгэсэн сууриндаа султган 170 градуст халаасан зууханд хийн болтол нь 55 минут шарна.
- Болгосон чийзкэкээ гаргаад тавцан дээр өрөөний темпратурт болгож хөргөөд хөргөгчинд хийн дахин 8 цаг байлгана.
No comments:
Post a Comment