Орц:
* Мах
* Давс
Гадуур нь:
* Fenugreek өвс (татаж бэлтгэнэ)
* 100 гр Улаан перц
* тал стакан ус
* 100 гр сармис (сайтар нухаж бэлтгэсэн)
Бэлтгэх нь:
- Ясгүй махаа нэгэн давцан дээр тавиад бүх талыг нь давсаар бүрнэ. Улаан мах харагдах ёсгүй. Дараа нь дээр нь бас нэг давцан тавиад дээр нь хүнд зүйл тавина. Үүний зорилго нь махны шүүсийг гаргах болно. Хүндрүүлэгч давиж бэлтгэсэн махаа сэрүүн газар хазгай тавиад доор нь махнаас ялгарах шүүсийг тосох сав тавина. Махнаас ялгарсан шүүсийг дор бүрд нь асгаж байх хэрэгтэй. 2 хоногт нэг махаа эргүүлж, дахин давсалж байх хэрэгтэй.Шүүс нь нэгэнт ялгараад дууссан бол мах тань бор өнгөтэй болно.
- Нэгэнт борлосон махаа илүү давснаас нь салгах зорилготой устай саванд хийн 1-2 хонуулна. Усаа 10-12 цагт нэг удаа солиж байх хэрэгтэй.
- Илүүдэл давснаасаа салсан махныхаа нэг үзүүрээс утас уяад сэрүүн, сүүдэртэй газар өлгөнө.
- Гадуур орцуудыг холиод хатаж бэлэн болсон махныхаа гадуур түрхэнэ. Мөн сэрүүн газар 2-3 хонуулсаны дарагаар авч хуурай алчуут бооно. Хийж эхлэсэнээс хойш хориод хоногийн дараа пастирма (энд дарж хийх явцыг үзнэ үү!) маань бэлэн боллоо.
- Пастирмаг элдэв хоолонд хэрэглэж болох бөгөөд өглөөний цайнд өндөгтэй шарж иддэг.
No comments:
Post a Comment