Saturday 2 August 2008

Chocolate Chip Cookie- Шоколадтай жигнэмэг

Oрц:

* 1 стакан масло
* 3/4 стакан сахар
* 1 1/4 стакан бор сахар
* 2 өндөг
* 2 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 3/4 амттаны халбага давс
* 1 амттаны халбага baking powder (baking powder нь хүнсний содаг тартар хүчил, бага зэрэг гурилтай холин гаргаж авсан цагаан нунтаг юм.)
* 1 амттаны халбага хүнсний сода
* 2 1/2 стакан гурил
* 2-3 стакан шоколад (Ийм зориулалтын шоколад байхгүй бол сүүтэй Алфен Голд-ыг жижиглэн хувааж хэрэглэж болно.)

Бэлтгэх нь:
  1. 1 стакан масло (өрөөний темпратурт) дээрээ сахарнуудаа (бор цагаан 2 сахар) нэмээд 3-4 минут хутгаж нийцүүлнэ.
  2. Ваниллин, өндгөө нэмнэ.
  3. Өөр нэгэн саванд хуурай орцуудаа холино. Гурил, давс, baking powder мөн хүнсний содагаа нийцүүлнэ.
  4. Шингэн орцон дээрээ гурилныхаа холимогийн талыг нэмнэ. Нийцтэл нь хутгаад үлдсэн гурилаа зуурмагтаа нэмээд дахин сайтар хутгаж нийцүүлнэ.
  5. Зуурмагтаа шоколадаа нэмнэ.
  6. Зуурмагнаасаа хушиганы хэмжээтэйг таслаж аваад алгаараа бөөрөнхийлөөд зөөлөн дарж хавтгайлан тослож бэлтгэсэн тавцан дээрээ тавина.
  7. 190 градуст халаасан зууханд хийн болтол нь (8-10 минут) жигнэнэ.

7 comments:

Anonymous said...

Амралтаараа явж ирчихээд чиний энэ жорыг туршиж үзлээ, их амттай болсон шүү.Би шокладных нь оронд жоохон үзэм хийсэн. Надад лав их таалагдсан.Энэ их олон жорыг чинь туршаад байдаг хэргээ хөө
enche

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Сайхан амрав уу, та? Таньд таалагдсанд баяртай байна. Таны хийсэн Christmas Cookie бас гоё байсан шүү, жороо хуваалцаарай.

Anonymous said...

Сайхан жорууд бичсэн нь үнэхээр их баярлалаа. Гэвч хэмжээнүүд дандаа стаканаар хэмжигдсэн байна.Стандарт стакан хэдэн грамм байдаг вэ.Янз бүрийн хэмжээтэй стакантай учир хийхэд их хэцүү юм./Teaspoon ,tablespoon,эсвэл грамм, кг гэх мэт хэмжүүрийн нэгж ашиглаж болох уу./

Anonymous-аа миний хэмжүүрүүд стандарт аа.. Зүгээр л Монголчилчихсон юм. Жишээлбэл сup-стакан, амттаны халбага-Teaspoon,амны халбага-tablespoon гм....