Monday, 15 June 2009

Нимбэгтэй шиффон кекс



Oрц: (1 ш 18 см кекс)

* 100 гр кексний гурил
* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/2 амттаны халбага давс
* 3 ш өндөгний шар, өрөөний темпратурт
* 40 гр сахар
* 50 мл ургамалын тос
* 50 мл ус
* 25 мл шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1 ш нимбэгний үрсэн хальс
* 3 ш өндөгний цагаан
* 40 гр сахар

Бэлтгэх нь:
  1. Гурил, давс, хөөлгөгч нунтагаа шигшиж бэлтгэнэ.
  2. Өндөгний шараа саванд хийгээд 40 гр сахараа 3 хуваан нэмж, нэмэх бүрдээ нийцүүлэн хутгасаар цайруулна.
  3. Цайрч, сахартай нийцсэн өндөгний шараа хутгангаа тосоо бага багаар нэмж, нийцүүлнэ. Усаа мөн бага багаар нэмж нийцүүлээд мөн үйлдлийг давтан нимбэгний шүүсээ нэмнэ.
  4. Гурилаа бага багаар шигшиж өндөгний шартай бэлмэлмэлдээ нэмээд хутгаж нийцүүлнэ. Эцэст нь нимбэгний үрсэн халисаа нэмнэ.
  5. Өөр нэгэн цэвэрхэн. хуурай саванд өндөгний цагаанаа хийж хөөсөртөл нь хутгана. Сахараа нэмээд өндөр хурдаар stiff peaks (хутгагчаа гаргаад эргүүлэхэд хутгагчинд наалдаж гарч ирсэн өндөгний цагаан доош унахгүй болж биежтэл) болтол нь хутгана.
  6. Өндөгний цагаанаа өндөгний шар дээрээ 3 удаад нэмээд нэмэх бүрдээ fold in (өндөгний цагааний хөөсийг буулгалгүйгээр зөөлөн хутгаж нийцүүлэх) хийн,нийцтэл хутгана.
  7. Бэлэн болсон бэлдмэлээ 18 см-н тослоогүй хэвэн (голдоо шонтой хэв) хийгээд бэлдмэлтэй хэвээ тавцан дээр зөөлөн зохиж зуурмаг дотрох агаарыг гадагшлүүлна.
  8. 170 градуст халаасан зууханд хийн шаргалтаж болтол нь (шүдний чигчилүүр дүрээд гаргаж ирэхэд цэвэрхэн гарч ирж байвал) 45-50 минут жигнэнэ.
  9. Бэлэн болсон кексээ зуухнаас гаргаж ирэнгүүтээ урвуулан тавиад хөргөнө. Хөрсөн кекс, хэв хоёрын завсраар (гадуур болон дотрох шонгийн хажуугаар) нарийхан хутга зөөлөн явуулж кексээ хэвнээс нь гаргаж авна.

No comments: