Орц:
* 2 амны халбага чидун жимсны тос
* 500 гр цул мах, ширхэгийг нь дагуулан нимгэн нимгэн хэрчсэн
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* 2 хумс сармис, бяцлаад жижиглэн хэрчсэн
* 300 гр мөөг
* 2 амттаны халбага цардуул
* 250 гр зөөхий (light sour cream)
* 2 амны халбага улаанлоолийн паст
* 125 мл үхрийн махны тунгалаг шөл
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 400 гр гоймон (fettuccine pasta)
* давс
Бэлтгэх нь:
- 2 амттаны халбага чидун жимсны тосоо Хятад маягийн хайруулын тавганд хийж халаана. Тал махаа нэмээд бага зэрэг давс цацаад болтол нь 2 орчим минут хуурна. болсон махаа өөр нэг таваг руу түр султгана. Дахин 2 амттаны халбага тосонд үлдсэн махаа хуураад мөн гаргаж түр байлгана. (томхон хайруулын тавагтай бол махаа нэг удаад хуурч болно.)
- Галаа багасгаад үлдсэн тосоо хайруулын тавгандаа хийн халаагаад сонгино сармисаа нэмж 5 орчим минут хуурна. Мөөгөө нэмээд болтол нь 5 орчим минут дахин хуурна.
- Цардуулаа зөөхий, улаан лоолийн пасттай холиж нийцүүлээд шөлний хамтаар хайруулын таваг руугаа нэмнэ. Галаа багасгаад 5 орчим минут буцалгана. Махаа нэмээд халтал нь 2-3 минут буцалгаад яншуйгаа нэмээд гал дээрээс авна.
- Давстай халуун усанд гоймонгоо уутан дээрх зааврын дагуу чанаж болгоно. Бэлэн болсон Биф-Строгановаа чанаад шүүн тавагласан гоймонтойгоо сервислэнэ.
No comments:
Post a Comment