Орц: (ойролцоогоор 18 эсвэл 36 банш)
* 1 уут (285 гр) хэрчээд хөлдөөсөн бууцай
* 1 стакан ricotta бяслаг
* 1/2 стакан Romano эсвэл Parmesan бяслаг
* 1 өндөг
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн basil
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага хар перц
* 1/4 амттаны халбага нунтаг nutmeg
* 36 ш баншны гурил (wanton wrappers)
* 770 мл (1 шил) маринара эсвэл өөр төрлийн гоймонгийн соус
Бэлтгэх нь:
- Уутан дээрх зааврын дагуу бууцайг болгоно. Бууцайгаа болгоод, базан шүүгээд, жижиглэн хэрчинэ. Бяслаг, өндөг, basil, давс, перц мөн nutmeg-ээ нэмж нийцүүлнэ. Шанзаа хөрөгөгчинд хийж хөргөгөнө.
- 1 илдүүр баншний гурилны голд 1 амттаны халбага шанз тавиад ирмэгийг нойтон хуруугаараа норгон өөр нэг гурил дээр нь тавиж наана. Гурил, шанзыг дуутал энэхүү үйлдэлээ давтана.
- Томхон саванд давстай ус буцалгаад баншаа нэмнэ. Банш маань хөвж гартал ойролцоогоор 3 минут чанана. Өөр нэгэн саванд маринара соусаа халаана. Бэлэн болсон баншаа шүүж аваад таваглаад дээр нь халаасан соуснаасаа асган сеервислэнэ.
No comments:
Post a Comment