Орц:
* 2 стакан үрсэн хулуу (5 см урттай 2 ш хулуу (zucchini)
* 1/4 стакан гурил
* 1/4 стакан хэрчсэн ногоон сонгино
* 1/4 стакан хэрчсэн яншуй
* 1 ш өндөг
* 1/4 амтны халбага сармисны давс (garlic salt)
* тос эсвэл спрей (Nonstick cooking spray)
* цөцгий эсвэл нимбэгний зүсэм (сервислэхэд, хүсвэл)
Бэлтгэх нь:
- Бүх орцоо холиод блендердэж нийцүүлнэ.
- Жижиг хайруулын таваг халаагаад бага зэрэг тос хийнэ. Эсвэл спрей цацна. 2 амны халбага зуурмаг асгаад болтол нь тал бүрийг нь 1-2 минут шарна. Халуун бүлээнээр нь цөцгий эсвэл нимбэгний зүсэмтэй сервислэнэ.
No comments:
Post a Comment