Oрц:
* 450 гр crab meat
* 1/2 стакан үрийг нь аваад, жижиглэн хэрчсэн улаан перц
* 1/2 стакан майонез
* 1/2 стакан талхны үйрмэг
* 1/3 стакан жижиглэн хэрчсэн celery
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн улаан сонгино
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 1 амттаны халбага Old Bay Seasoning (амтлагч)
* 1/2 амттаны халага давс
* 1/2 амттаны халбага хуурай гич
* 1/2 амттаны халбага Tabasco соус
* 2 стакан талхны үйрмэг
* 1 ш улаан чинжүү
* 1/2 стакан майонез
* 1 амны халбага лимоны шүүс
* 1/2 амттаны халбага нухсан сармис
* 8 ш бургерны талх
* 2 стакан хэрчсэн салат навч (lettuce)
* 8 зүсэм улаан лооль
* 8 зүсэм улаан сонгино
* ургамалын тос
Бэлтгэх нь:
- Эхний хэсэг орцыг холино.
- 2 стакан талхны үйрмэгээ тостой цаасан дээр тарааж бэлтгэнэ.
- Crab-ны махтай бэлдмэлээ 8 хувааж бэлтгэнэ. Талхны үйрмэгт нэг бүрийг өнхрүүлээд хөргөгчинд хийж 2 цаг амраана.
- Зуухаа 200 градуст халаана. Улаан перцээ 30 минут орчим халаасан зуухандаа хийж шарна. Мөнгөн цаасан ороон хөргөнө. Хөрсөн чинжүүг гаргаж ирээд халисыг нь авч, үрийг нь хаяна. Жижиглэн хэрчээд майонез, лимоны шүүс, нухсан сармистай холино. Ингэж бэлтгэсэн бэлдмэлээ бургерны талхны 2 талд түрхэж бэлтгэнэ.
6. Бэлэн болсон котлетаа май0незтэй түрхлэг түрхэж бэлтгэсэн талхан дээрээ тахиад бага зэрэг салат навч, 1 зүсэм улаан лооль, улаан сонгиноор чимэглээд (хачирлаад) сервислэнэ.
No comments:
Post a Comment