Wednesday 24 June 2009

Мухамарра (хушигатай түрхлэг)

Газар дундын тэнгис (Медитерриниэн-mediterranean) орчимын улсуудад түгээгддэг энэхүү хушигатай түрхлэг "юм" болгонтой зохицдог гэх. 2 хувилбараар орууллаа, туршисан хүн байвал заавал сэтгэгдэл үлдээгээрэй :)

Орц:

* 1 стакан хушига
* 2 амны халбага (овоолоостой) улаан лоолийн паст
* 1 амны халбага (овоолоостой) улаан чинжүүний паст
* 3 амны халбага чидун жимсний тос
* 1 амттаны халбага нунтаг улаан перц (paprika)
* ¼ амттаны халбага улаан перц (hot pepper flakes)
* ¼ амттаны халбага cumin
* ¼ амттаны халбага хар перц
* ¼ амттаны халбага давс
* 1-2 хумс сармис, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Хушигаа роботонд хийн нунтаглана.
  2. Сармисаа арилгаад жижиглэн хэрчинэ.
  3. Бүх орцоо нэг саванд хийгээ халбаганы тусламжтайгаар сайтар нийцүүлэн хутгана.
  4. Шилэн саванд хийн таглаад, хөргөгчинд 2 хүртэл долоо хоног хадгалж болно.
Gourmet Magazine-д хэвлэгдсэн хувилбар

Орц:

* 1 (7 ounce буюу ойролцоогоор 200 гр) шил хуурсан/гал дээр ээсэн улаан перц (roasted red peppers), усыг нь шүүж бэлтгэсэн
* 2/3 стакан талхны үйрмэг
* 1/3 стакан хушига, хуураад,жижиглэн хэрчсэн
* 2-4 хумс сармис, арилгаад, жижиглэн хэрчсэн эсвэл нухсан
* 1/2 амттаны халбага давс
* 1 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 2 амттаны халбага анарын molasses (жор нь доор) эсвэл grenadine
* 1 амттаны халбага нунтаг cumin
* 1/2 амттаны халбага улаан чинжүү (hot red pepper flakes)
* 3/4 стакан чидун жимсний тос

Бэлтгэх нь:

Aнарын Molasses хийхэд:

  1. 1 л анарын шүүс (Pomegranate Juice) дээр 2/3 стакан сахар мөн хэмжээний нимбэгний шүүс хийж 1 1/3 стакан болж ширгэтэл (өтгөртөл) буцалгана. Эсвэл хүссэн хэмжээний анарын шүүсийг зөөлөн гал дээр, өтгөрч халбаганд наалддаг болтол нь буцалгана.

Мухаммара:
  1. Роботонд шүүж бэлтгэсэн чинжүү, талхны үйрмэг, хушига, сармис, нимбэгний шүүс, анарын бэлдмэл (pomegranate molasses), cumin, улаан чинжүү (red pepper flakes), авсаа нэмээд бүгдийг нийцтэл хутгана. Эцэст нь тосоо нэмнэ.
  2. Бэлэн болсон мухаммарагаа багтахуйц хуланд хийгээд өтгөртөл нь хөргөчинд хийж хөргөнө. Гурвалжилан хэрчсэн пита, зүсч бэлтгэсэн огурцы, хэрчиж бэлтгэсэн хулуу, зүсэм талх, тортилла, эрдэнэшишийн чипс гээд хүссэн болгондоо түрхээд эсвэл дип (dip) маягаар сервислэнэ.

8 comments:

enche said...

cumin гэдэг нь амтлагч ногоо юу, энэ жор их аятайхан санагдлаа. Зуны халуун бүгчим улиралд иймэрхүү хөнгөн зүйлээр хоолллож байвал зүгээр байж магад

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

cumin гэдэг нь нэг амтлагчны үр http://www.imex.co.id/products/images/cumin_seed.jpg энэ зураг нь, иймэрхүү л юм байгаа даа...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Чехээр Kmín římský гэнээ :)

enche said...

ёстой сайн хүүхэд шүү, ингээд олоод өгдөг. Мухамарра-г заавал туршина тэгээд ямар болсноо бичнээ

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Таны таниж мэддэг орц байна уу? Тэгээрэй туршчихаад ямар болсоноо бичээрэй. Та ер нь цагаан хоолтон болоод байна уу :)

Anonymous said...

Мухамарра-г эхний хэлбэрээр туршлаа. Хэлэх юм биш, дэндүү гоё амттай,ёстой COOL болсон.Би бүх орцыг нь 2 дахин их хийгээд,бинтэй идсэн чинь ярих юм биш, маргааш нь идэхэд амт нь бүр илүү болсон шиг санагдсан. Аймаар чийгтэй бөгчим халуунд өөрийн эрхгүй мах идэж чадахгүй байна.Авокадо-б эгч нь нугасгүй, 2-3 төрлийн салат хийдэг л юм,чамд жор байвал бичээрэй. Маш их баярласан шүү

enche said...

өөрийнхөө нэрийг бичихээ мартсан байна, одоо оруулчихъя

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Эхний сэтгэгдэлийг тань уншаад Энхээ эгч байна даа гээд мэдсэн :) Авакадотой кобб салад(http://gal-togoond.blogspot.com/2009/04/cobb-salad.html), бас гуакомоле(http://gal-togoond.blogspot.com/2008/09/guacamole.html)-н жор нийтлэгдсэн байгаа.. нэг райта гээд энэтхэг авакадотой дипний жорхадгалсан (гуакамоле маягийн) байгаа тэрийгээ одоо таньд зориулаад нийтлэчихье :) би өөрөө авакадод дургүй болохоор нэг их анзаардаггүй байлаа, үүнээсхойш түүнээс цааш авакадотой жор мэдэж байя аа.