Monday 29 June 2009

Дарс сервислэх нь




Дарс сервислэх хэм


Цагаан, ягаан дарс (White and Rosé Wines): 13-16°C ; өрөөний темпратурт байгаа дарсаа сервислэхээсээ өмнө 2 хүртэл цаг хөргөгчинд эсвэл 30 орчим минут хөлдөөгчинд хийж хөргөнө.
Улаан дарсс: 17-20°C ; өрөөний темпратурт байгаа дарсаа цаг хагас орчим хөргөгчинд хийж хөргөөд сервислэнэ.

Зөн хэмд сервислэх дарсны үнэр, амт ялгарч, зөв дарж, он жил удаасан дарсны нийлмэл (комплекс) амтыг товойлгож, зарим чанар муутай дарсны амтан дахь өөг дардаг (багасгадаг) гэнэ.

Дарсны хундага


1. Хундган дахь дарсыг халаахгүй тулд урт иштэй
2. Дарсны өнгө, бүтцийг ажиглахын тулд тунгалаг
3. Хундгалсан дарсаа эргүүлэн агааржуулах (эргүүлж агааржуулсанаар дарсны үнэр сайжирдаг, үнэр амтанд нөлөөлдөг) явцад асгахгүйн тулд дээшээ нарийссан "алтан зул" хэлбэртэй байх
4. Хундганы ирмэг нимгэн байх
5. a. Цагаан ягаан дарс (White and Rosé Wines): Дарсны хэмийг аль болох удаан хадгалахын тулд жижгэвтэр (Narrow-bowl stemware) хундганд
b. Улаан дарс: Эргүүлэх явцад сайтар агааржуулахын тулд өргөн (том) хундганд

Эцэст нь дарс сервислэх хундага цэвэрхэн хуурай байх хэрэгтэй. Аяга, таваг угаагч машинд зорилсан зайлагч (гялалзуулагч) бодисоор зайлаагүй байвал сайн.

Сервилэх дараалал:

Нэгээс их дарс сервислэх тохиолдолд доорх дарааллаар сервислэнэ:

* Цагаан, ягаан (rosé), улаан.
* Хөнгөнөөс хүнд. Хүнд дарснууд өтгөн, гүн өнгөтэй, илүү хурц үнэртэй байдаг.
* Хуурайгаас амттай дарааллаар (Dry to sweet). Хуурай дарс илүү өтгөн, хундгалаад эргүүлэхэд хундганы хананд наалдамхай шинжтэй байдаг аж.
* бага жил дарснааих олон жил хадгалсан дарааллаар (Young to old).
* Жирийн дарснаас нийлмэл/комплекс (Simple to complex) дарааллаар.

Хундгалах
Ямар ч төрлийн дарсыг хундаганы багтаамжнаас хоёр дахин бага байхаар тооцоолж хундагална. Үүний учир нь хундагатай дарсаа эргүүлэх явцад үл асгарахыг бодолцсондоо тэр юм.
Эх сурвалж

4 comments:

PUZL said...

Алдаа мадаг хайсан гэж гэж намайг бодуузай. Гэлээ гэхдээ:
"Ямар ч төрлийн дарсыг хундганы багтаамжнаас хоёр орчим дахин бага байхаар тооцоолж хундгална. Тал хундгалахын учир нь дарсыг эргүүлэх явцад асгарахгүй явдал юм." гэснийг "Ямар ч төрлийн дарсыг хундаганы багтаамжнаас хоёр дахин бага байхаар тооцоолж хундагална. Үүний учир нь хундагатай дарсаа эргүүлэх явцад үл асгарахыг бодолцсондоо тэр юм" гэвэл ямар вэ?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Тэгээд засчихлаа, таанкс шүү...Алдаа мадаг байгаа л байх, цаашдаа ч гэсэн засч залруулж өгч байгаарай.

PUZL said...

Миний засч залруулна гэж хаашаа харсан юм байх вэ? Гэхдээ "гал тогоо"-н дахь сонирхолтой блогоор байнга зочилж байхаа андгайлъяа!!!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Пазлаа андгай тангарай арай хатуудах үгүй юу хөө :)