Орц:
* 6 стакан эрдэнэшишийн гурил (cornmeal)
* 3 стакан гурил
* 2 1/2 амттаны халбага сода
* 1 1/2 амттаны халбага давс
* 2 амны халбага сахар
* 3 стакан buttermilk
* 2 1/2 стакан ус
* 2 ш өндөг
* сосиск
* ахиухан тос
Бэлтгэх нь:
- Томхон саванд бүх хуурай орцоо холино. Ус, buttermilk-ээ нэмнэ. Өндгөө хутгаж байгаад зуурмаган дээрээ нэмнэ.
- Сосискоо гаргаж ирээд угаагаад, хатаагаад, нэг үзүүрээс нь голд нь ортол шор зоон, зоосон шорноосоо барьж байгаад бэлтгэсэн зуурмагтаа булхуулна. Халааж бэлтгэсэн тосондоо гурилан бэлдмэлд булхуулсан сосискоо хийн шаргалттал нь шараад гаргаж шүүгээд сервислэнэ.
No comments:
Post a Comment