Friday 17 July 2009

Poor Man's Caviar (Texas) (Энхээ эгчийн хүсэлтээр)


Орц:

* 2 ш том авакадо, арилгаад, үрийг ньаваад, жижиглэн хэрчсэн
* 3 ш гонзгой улаан лооль (plum tomatoes)
* 1 багц ногоон сонгино, угаагаад, үндэс хамгийн гаднах давхрыг авч жижиглэн хэрчсэн
* 1 (14.5 ounce ойролцоогоор 400 гр ) лааз хар буурцаг, угаагаад, шүүсэн (black beans)
* 1 (11 ounce ойролцоогоор 300 гр) лааз эрдэнэшиш, шүүсэн (Mexicorn)
* 1/4 стакан улаан дарсны цуу (red wine vinegar)
* 1/4 стакан канола тос (canola oil)
* Багахан халуун соус (hot pepper sauce), амтлахад

Бэлтгэх нь:
  1. Улаан лооль, авакадо, ногоон сонгино, хар буурцаг, эрдэнэшишээ холино.
  2. Улаан дарсны цуу, канола тос, халуун соусаа нэмж амтлаад таглан хөргөгчинд хийж 1 цаг амраагаад сервислэнэ. Дангаар нь салат маягаар эсвэл элдэв хавтгай талх, тортилла зэрэгтэй сервислэхэд тохиромжтой. Юу уух вэ гэж үү, Sauvignon Blanc (дарс), Mangorita коктэйлтэй зохицдог гэнэ.

Эх сурвалж

2 comments:

enche said...

за маш их баярлалаа, энэ 7 хоногийн сүүлээр найз эмэгтэй маань зочилж ирэх юм. Шинэ жороор салат хийж дайлъя хө, нөхөр маань мухамарра-д нугасгүй болсон шүү. Талхан дээр ч түрхээд,хоолондоо ч хачирлаад

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Нөхөртөө мэнд хүргээрэй:)