Monday 6 July 2009

Фалафил


Mediterranean жор

Орц:

* 1 лааз болгосон chickpea (garbanzo bean)
* 1 ш жижиг сонгино
* 1 хумс сармис
* 2 ш дунд зэргийн хэмжээтэй лууван
* 1 стакан хатаасан талхны үйрмэг
* 1 ш өндөг
* бага зэрэг яншуй
* 1/4 амттаны халбага cumin
* 1/4 амттаны халбага карри {curry}
* Давс, хар перц

Бэлтгэх нь:
  1. Буурцгаа шүүгээд угаана.
  2. Арилгаж бэлтгэсэн сонгино, сармис, яншуй, буурцгаа роботонд хийн нухаш болгоно. Дараа нь талхны үйрмэг, өндөг, амтлагчуудаа нэмж нийцүүлнэ.
  3. Бэлдмэл тань их наалдамхай байвал бага зэрэг талхны үйрмэг нэмж болно. Бэлэн болсон бэлдмэлээсээ бага зэргийг тасдаж аваад дугуйлан хэлбэрт оруулаад тостойцаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр өрөөд хөргөгчинд хийж 1 цаг амраана.
  4. Багахан тостой хайруулын тавганд хийж тал бүрийг нь шаргалттал шараад нэг бүрт чигчилүүр зоож сервислэнэ.
Зүүлт:

* Хүсвэл котлет маягаар хавтгайлж хийгээд талхны завсар хавчуулан сервислэж болно.
* Орги жорон дээр нь сонгино, лууван байдаггүй гэсэн. Бусад орц нь адилхан.

4 comments:

ЗОРИГТ8 said...

www.monsoc.blogspot.com блогын url-аа өөрчилцөөн

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Ок дагасаан :) мэдэгдсэнд таанкс

enche said...

Энэ жор hummus жортой нэлээд төстэй юм, би хүммүс их хийдгийн, бас нугасгүй гэж жигтэйхэн. Харин энэ жорыг туршвал луувангаа хэзээ нь яаж хийх вэ

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Энхээ эгчээ лууван, сонгино, буурцаг гээд бүх орцоо роботонд хийж татаад их тосонд шарчих юм байна лээ...