Friday 3 July 2009

Карригаар амталсан цагаан цэцэгт байцаа, төмс, өндөгний хуурга


Орц:

* 3 амны халбага ургамалын тос
* 1 ш томхон сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1 ш улаан чинжүү (chilli), хүсвэл үрийг нь арилгаад жижиглэн хэрчсэн
* эрхий хуруунийдайтайцагаан гаа, арилгаад үрсэн
* 2 ш том цардуул ихтэй төмс (Desirée г.м), арилгаад үмх дайтай (bite-sized) хэрчсэн
* 2 амны халбага каррин паст (curry paste)
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй цагаан цэцэгт байцаа, цэцгүүдийг ишнээс нь салгаж бэлтгэсэн
* 400 мл кокосний сүү (coconut milk)
* 6 ш чанасан өндөг, арилгаад голоор нь (уртааш) хуваасан
* 2 амны халбага нимгэлэн зүсээд хуурсан алмонд самар (хүсвэл)
* Атга дүүрэн яншуйн навч
* 4 хумс сармис, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Том, наалддаггүй хайруулын тавганд тосоо хийж халаана. Сонгиноо нэмээд болтол нь, 8-10 минут, дунд зэргийн гал дээр хуурна.
  2. Чинжүү, сармис, цагаан гаагаа сонгино дээрээ нэмээд 2 орчим минут хуурна. Галаа ширүүлээд төмсөө нэмж 3-4 минут хуурна. Каррин пастаа (curry paste) нэмж нийцүүлээд 1 орчим минут дахин хуурна. Цэцэгт байцааныхаа цэцгүүдийг нэмээд дахин 1 минут хуурна.
  3. Кокосныхоо сүүг нэмнэ. Давс нэмж амтлаад галаа ширүүлэн буцалгаад буцаан галаа багасгаж төмс,байцааг болтол, зөөлөн гал дээр 20-25 минут буцалгана.
  4. Чанаад зүсэж бэлтгэсэн өндгөө шарыг нь дээш нь харуулан нэмээд халтал нь 1-2 минут буцалгана. Хэрэглэх бол алмондоо цацаад, янцуйн хамтаар сервислэнэ.
Эх сурвалж

2 comments:

Unknown said...

Гоё гоё хоолны жор харсан чинь бүүр өлсчихлөө. За байж ингэхэд та тогооч мэргэжилтэй юу?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ,үгүй би зүгээр оюутан, хоол зүгээр л сонирхол :)блог дээрх ихэнх жор орчуулга өө..