Monday 13 July 2009

Давсаар бүрж шарсан хавирга



Орц:(6-8 порц)

* 3 кг хавирга
* 1 кг йодгүй давс
* 12 ш өндөгний шар

Бэлтгэх нь:
  1. Хавиргаа хөргөгчнөөс гаргаад өрөөний темпратурт иртэл нь ойролцоогоор 3 орчим цаг байлгана/гэсгээнэ.
  2. 30 орчим минутын өмнөөс зуухаа 220 градуст халаана.
  3. Өндөгний цагаан дээрээ давсаа нэмж нийцүүлнэ.
  4. Тавцан дээр хавиргаа ястай хэсгийг нь доош нь харуулан байрлуулна. Хамгийн зузаан махтай хэсэгт махны термометрээ байрлуулна. Термометрээ ясанд хүргэхгүй. Давс, өндөгний цагааны бэлдмэлээрээ махаа бүрээд халаасан зуухныхаа голд нь тавцангаа байрлуулна. Махаа зууханд хийнгүүтээ зуухныхаа градусыг 160 болгон тохируулна.
  5. Махны дотоод темпратур 50 болтол эсвэл ойролцоогоор 1 цаг 40 минут орчим шарна.
  6. Шарж бэлэн болсон махаа зуухнаас гаргаад 10 орчим минут амраана. Сервислэхээсээ өмнө давсан бүрхүүлийг хагалж гүвээд махыг зүсч сервислэнэ.
Эх сурвалж

3 comments:

Anonymous said...

маш сайхан блог байна. Люванзийн жор /шанаган тогооны / оруулаад өгөөч. Тун их хэрэг болоод байна. хүнд хийж өгөх ёстой болчоод байна.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Шанаган тогооны ийм 2 жор байна. http://gal-togoond.blogspot.com/2009/07/220-2-1-1-1-1-1-100-1-100-100-1.html

http://gal-togoond.blogspot.com/2008/10/blog-post_22.html
эрсэн нь мөн байх гэж найдаж байна, амжилт хүсье.

Ariuh said...

термометр gej u yum boloo? yamar zorilgoor ashiglaj bgaam bol?