Wednesday 8 July 2009

Манготой, авакадотой, улаан лоольтой салса (Энхээ эгчийн хүсэлтээр)




Орц:

* 1 ш манго, арилгаад, жижиг шоон хэлбэртэй хэрчсэн
* 1 ш авакадо, арилгаад, жижиг шоон хэлбэртэй хэрчсэн
* 4 ш дунд зэргийн хэмжээтэй улаан лооль, угаагааджижиглэн хэрчсэн
* 1 ш jalapeno перц, үрийг нь гаргаад жижиглэн хэрчсэн
* 1/2 ш жижиглэн хэрчсэн яншуйн навч
* 3 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1/4 амттаны халбага давс
* 2 амны халбага шинэхэн шахсан ногоон лимоны шүүс (lime juice)
* 1/4 стакан жижиглэн хэрчсэн улаан сонгино
* 3 амны халбага чидун жимсний тос


Бэлтгэх нь:
  1. Дунд зэргийн саванд манго, авакадо, улаан лооль,халапено (jalapeno), сармис,яншуйгаа холиод хутгана.
  2. Давс, тос, нимбэгний шүүсээ нэмж нийцүүлээд 30 орчим минут хөргөгчинд хийж аmмраагаад гурвалжилан хэрчсэн тортилла, пита зэрэгтэй сервислэнэ.

Эх сурвалжид дурьдсанаар Sauvignon Blanc дарс, The Witness коктэйлтэй зохицдог гэнэ.

Эх сурвалж

5 comments:

ЗОРИГТ8 said...

хийж төвдөхгүйм байна

enche said...

Энэтхэг гоакамоле болон манго, улаан лооль, авакадотой энэ 2 салат их аятайхан санагдаад орой нэг сумаар 2 туулай буудчихлаа. Дандаа л хийдэг салатнаасаа жоохон уйдсан байсан уу их зүгээр санагдлаа, зөндөө баярлалаа. Шарсан бяслагтай бол үнэн тасархай болох юм байна гэж бодоод энэ викэндээр хийхээр шийдсэн.Ёстой тасархай тасархай жор тавьдагт чинь байрладаг шүү

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Зоригтоо яагаад хийж төвдөвхгүйм байна гэж. Авакадонд дуртай бол уг нь хялбар байгаа биз дээ :)

Энхээ эгчээ орой болгон авакадо идээд уйдахгүй байна уу :) дахиад хэдэн жор олоод хадгалчихсан байгаа, хэдэн бие даалтаа явуулчихаад тэднийг бас орчуулж оруулнаа... Та туршаад байгаарай :)

enche said...

тэгээрэй, би авокада-д нугасгүй болохоор туршихаасаа халшрахгүй ээ,тэр их хичээл номынхоо хажуугаар ийм зүйл орчуулаад тэгээд блогтоо оруулдаг мундаг хүүхэд шүү

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Миний мундаг гэж юу байхав дээ.. Блог чинь хичээлээс зугтах шалтаг байхгүй юу Энхээ эгчээ :) Нээрээ та 2 сайхан наадаарай..