Sunday 12 July 2009

Талххан



Орц:

* 300 гр талхны гурил
* 1 амттаны халбага хуурай дрожж (instant yeast)
* 1 амны халбага нунтаг сахар
* 1 амттаны халбага давс
* 200 мл бүлээн ус, ойролцоогоор 30 градус

Бэлтгэх нь:
  1. Гурил, сахар, давс, дрожжоо холино.
  2. Бүлээн усаа нэмээд гурилаа зуурна. Бага зэрэг гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гурилаа гаргаад гарт наалдахгүй болтол нухна. Ойролцоогоор 20-30 минут. (Багахан гурилыг цонх руу харуулж бариад хэдэн тийш нь татахад тасралгүйгээр сунаж нэвт харагддаг болтол нь)
  3. Зуурмагаа багахан тосоор тослосон саванд хийн дулаан газар тавиад 2 дахин их болж хөөтөл нь 1 цаг орчим амраана.
  4. Зуурмагаа гаргаж ирээд бага зэрэг дарж хийг гаргаад 12 тэнцүү хуваан тосоор тослосон тавцан дээр тавиж чийгтэй алчуураар таглаад 10 минут амраана.
  5. Зуурмаг бүрийг зөөлөн дарж хавтгайлаад буцаан бөөрөнхийлж тостой цаас дэвссэн тавцан дээр хөөх зайтай тавина. Зуурмаг бүр дээрээ хуурай гурил цацаад чийгтэй алчуураар таглан дахин хоёр дахин том болтол нь ойролцоогоор 40-50 минут амраана.
  6. 200 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь 12-13 минут жигнэээд гаргаад 30 орчим минут хөргөөд сервислэнэ.

No comments: