Wednesday 15 July 2009

Шанаган тогоо (Anonymous-ын хүсэлтээр)



Орц:

* 220 гр хонины цул мах
* 2 амны халбага цуу
* 1 амттаны халбага хатааж нунтагласан гоньд
* 1 хумс сармис, арилгасаа жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага цагаан гаа, үрсэн
* 1 амны халбага чидун жимсний тос
* 1 ш сонгино, арилгаад хагас цагиргалан хэрчсэн
* 100 гр ногоон цэцэгт байцаа, жижиглэн хуваасан
* 1 ш улаан чинжүү, үрийг нь авч савхлан хэрчсэн
* 100 гр мөөг, угаагаад, хэрчсэн
* 100 гр савхан гоймон

Бэлтгэх нь:

  1. Хонины махаа нарийн савхан хэлбэртэй хэрчиж бэлтгээд халааж бэлтгэсэн тостой шанаган тогоондоо хийнэ. Дээрээс нь 2 амны халбага цуу, 1 амттаны халбага гоньд, жижиглэн хэрчсэн сармис, үрж бэлтгэсэн цагаан гаагаараа амтан борлотол нь хуурна.
  2. Гоймонгоо давстай усанд чанаж бэлтгэнэ. Болсон гоймонгоо шүүгээд хэрэглэтэлээ хэсэг байлгана.
  3. Сонгиноо нэмнэ. Сонгиноо зөөлөрч болтол нь таглаад цэцэгт байцаа чинжүүгээ нэмнэ.
  4. Эцэст нь мөөгөө нэмээд ногоонуудаа болтол хуураад чанаж болгосон гоймонгоо нэмнэ. Нийцүүлж хутгаад, таваглаад сервислэнэ.

Зүүлт

* Хүссэн ногоогоо нэмж хасаад өөрийн вкусанд тааруулан хийж болно.
* Махыг тахиа, сам хорхой, наймаалж гээд мөн орлуулах, солиж холиж боломжтой.

2 comments:

enche said...

энэ чинь яасан догь жор вэ, нэг их ажиллагаа орохгүй юм шиг байна. Шинэ салатаа энэ шанаган тогоотой чинь хавсруулбал болох юм биш үү, их зүгээр санагдчихлаа

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Харин тийм, уг нь амархандуу байгааз, та тэгвэл салатныхаа орцуудтай уялдуулаад, мах ногоог нь өө\өрчлөөд туршаад үзэхгүй юу..