
Орц:
* Хагас кг аспарагус (asparagus), угаагаад, үндсийг нь багахан тайраад, 3 орчим см урттай хэрчиж бэлтгэсэн
* 8 ш шинэхэн мөөг, хэрчсэн
* 1 ш том авакадо, арилгаад, үрийг нь аваад дөрвөлжилөн хэрчсэн
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй хулуу, хэрчсэн (zucchini)
* 1 штом улаан лооль, угаагаад, хэрчсэн
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй улаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага лимоны шүүс
* 2 амны халбага чидун эсвэл канола тос
* 1 амны халбага балзамын цуу (balsamic vinegar)
* 1 амны халбага дижон гич (Dijon mustard)
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага хатаасан basil
* 1/2 амттаны халбага хатаасан ганга (thyme)
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаныхалбага перц
Бэлтгэх нь:
- Аспарагусаа 2 амны халбага устай зууханд тэсвэртэй саванд хийн таглаад богино долгионы зуухандаа хийж болтол нь 3-6 минут (850 watt-д) байлгаад гаргаж шүүнэ.
- Томхон саванд аспарагус, мөөг, авакадо, хулуу, улаан лооль, сонгиноо хийгээд нийцүүлэн хутгана. Таглаатай шилэнд үлдсэн орцуудаа хийгээд сэгсэрч нийцүүлнэ. Салатан дээрээ амтлагчаа нэмээд хутгаад сервислэтлээ таглаад хөргөгчинд хадгална.
Эх сурвалж