Monday 7 September 2009

Хулуутай бөрэк (Kabaklı börek)




Орц:

* 5 ш дунд зэргийн хулуу (zucchini)
* 3 илдүүр нимгэлэн илдсэн гурил (phyllo dough)
* 3 ш өндөг
* 1 стакан сүү
* 75 мл ургамалын тос
* 100 гр фета бяслаг (feta cheese)
* гоньд (dill)
* давс

Дээр нь:

* гүнжидийн үр (sesame)

Бэлтгэх нь:
  1. Хулууныхаа 2 үзүүрийг зүсч хаяад угаагаад үрнэ.
  2. Бяслагаа сэрээний хойд талаар бяцлаад үрсэн хулуугаа нэмнэ. Жижиглэн хэрчсэн гоньд, давсаар амтлана.
  3. Өндөг, сүү, тосоо холиж нийцүүлнэ.
  4. Тослож бэлтгэсэн тавцан дээр нэг гурилаа дэлгэж тавиад 2 дахь гурилныхаа талыг ёроолд нь зулна. Дээр нь өндөгний бэлдмэлээсээ бага зэрэг асгаад сайтар тараан түрхэнэ.
  5. Шанзны талыг асгаад тараагаад 2 дахь гурилаас үлдсэн талыг соусанд дүрэн шанзан дээр тавина. Үлдсэн шанзаа асгана, жигд тараана.
  6. Үлдсэн гурилаа дээр нь тавиад суурин дахь гурилныхаа илүү гарсан хэсгийг давуулан гуравдугаар гурилан дээрээ давхарлан дэвсэнэ. Үлдсэн сүүн бэлдмэлээ дээр нь асгаад гүнжидийн үрээрээ чимэглэнэ. Ингэж бэлтгэсэн бөрэкээ сэрүүн газар тавиж 30-45 минут амраагаад 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.

2 comments:

Жараахай said...

tumstei borek yaj hiih talaar oruulad uguuch hu,tnx

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Төмстэй бөрэк http://gal-togoond.blogspot.com/2009/01/blog-post_09.html