Wednesday 16 September 2009

Далан давхар поача (Katmer Poğaça)



Орц:

* 1 стакан сүү
* 100 мл ургамалын тос
* 1 ш өндөг (цагаан нь зуурмагт хийнэ, шарыг нь дээр нь түрхэнэ.)
* 20 гр дрожж (нойтон дрожж) эсвэл 1 амны халбага хуурай дрожж
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага сахар
* ойролцоогоор 3.5 стакан гурил

Завсар нь:

* масло/маргарин (өрөөний темпратурт) эсвэл 50 орчим мл ургамалын тос

Дотор нь:

* бяслаг (фета бяслаг), болгосон машиндсан мах, нухсан төмс, сонгинотой хуурч бэлтгэсэн бууцай гээд хүссэн шанз (хүсвэл)


Бэлтгэх нь:
  1. Дрожоо жоохон бүлээн усанд хайлуулна. Бүлээн сүү, ургамалын тос, давс, сахар, өндөгний цагаанаа нэмж холино. Гурилаа нэмээд гарт наалдахааргүй зуурмаг зуурна
  2. Гурилаа хөөхийг нь хүлээлгүйгээр 8 хуваан томхон тавагны дайтай болгож илдэнэ. Зөөлрүүлсэн маслоо завсар бүрт нь түрхээд 8 илдүүр гурилаа давхарлан тавина.
  3. Давхарлан тавьсан гурилаа ойролцоогоор 60-70 см диаметртэй болгож илдэнэ. Илдэж бэлтгэсэн зуурмагаа гурвалжилан хуваана.
  4. Том үзүүрт багахан бяслаг тавиад орооно. Тослож бэлтгэсэн тавцан дээр тавиад 30-40 минут хөөлгөнө. Багсны тусламжтайгаар өндөгний шараа түрхээд 180 градуст халааж бэлтгэсэн зууханд хийж шаргалттал нь шарна.
эх сурвалж

3 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Туршиж үзэв. Давхар давхар, аманд орж бутраад их таалагдав. Хийхэд ч бас хялбар юм, заавал туршаад үзээрэй...

Anonymous said...

Ih goyo haragdaj baina. Neg asuult bainaa. Her nimgen eldeh ve, 8 shirheg huvaasan gurilaa? Bayarlalaa!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous Давхарлаж тавиж байгаад дахиад нимгэлэх тул гурил бүрийг томхон тавагны дайтай болгоход болно.