Saturday 7 November 2009

Эрдэнэшиш мөөгтэй киш


Oрц: 8-10 порц

* 1 ш кишны (Quiche) суурь
* 500 гр мөөг
* 1 ш том сонгино
* 15 гр tarragon
* 1 ш ногоон сонгино
* 1 ш чанасан эрдэнэшиш (ойролцоогоор 1 стакан)
* давс
* хар перц
* чидун жимсний тос
* ½ стакан сүү
* ½ стакан крем
* 3 ш ндөг

Бэлтгэх нь:
  1. 1. Зуухаа тавцангийн хамтаар 190 градуст халааж бэлтгэнэ.
  2. Хэвэндээ байрлуулсан суурин дотроо тостой цаас тавиад хөөлгөхгүйн тулд аяганд нь элдэв буурцаг дүүргээд 15 минут болгоно. 15 минутын дараа хүндрүүлэхээр тавьсан буурцгийг цаасны хамтаар аваад сууриа шаргалттал нь 15 минут шарна.
  3. Суурь хөрөх явцад нимгэлэн хэрчсэн сонгиноо багахан чидун жимсний тосонд хийн хуурна. Болж зөөлөрсөн сонгино дээрээ угаагаад хэрчиж бэлтгэсэн мөөгөө нэмээд мөөгнөөс ялгарсан шүүсийг ширгэтэл хуурна.
  4. Эцэст нь болсон эрдэнэшишээ нэмээд давс, перц, tarragon-оор амтлана. Амталж бэлтгэсэн мөөг, эрдэнэшишийн шанзаа сууриндаа тараан хийнэ.
  5. Сүү, крем, өндгөө сайтар хутгаж нийцүүлнэ. Шанзан дээрээ нэмээд (хэт дүүргэж болохгүй, өндөгний бэлдмэл бага зэрэг хөөх болно.) 180 градуст халаасан зууханд хийн өндгийг болтол 20-25 минут шарна.
  6. Бэлэн болсон киш-ээ хөвөнд нь хөргөөд хэвнээс гаргаж зүсээд халуун бүлээнээр нь сервислэнэ.

2 comments:

Anonymous said...

Hi
Танай блогоор зочилоод гарлаа..
Би аарцаар нэгэн төрлийн бүтээгдэхүүн хийх гэсэн юм..
Аарцтай хамгийн нийлэмжтэй,зохимжтой ямар хүнсний бүтээгдэхүүн байдаг вэ?
Аарцыг яг л нухсан гурил шиг биетэй болгох гсн юмаа..Энэ талаар дэлгэрэнгүй хариулт өгч туслана уу..
Танд баярлалаа..

Ankhzaya said...

Миний эх сурвалжууд ихэнхдээ гадаад тул аарцны талаар олдохгүй байх Би өөрөө сонирхогч тул энэ талаар бас саЙн мэдэхгүЙ баЙна Та хүнсний технологичд хандсан нь дээр байх Уучлаараь тус болж чадсангүй