Thursday 12 November 2009

Самоса


http://janinegillot.com/samosa.gif
Классик (төмстэй)
Орц:
Гуриланд:

* 1 стакан гурил (Maida)
* ус
* 2 амны халбага тос
* чимх давс
* 1/4 амттаны халбага Ajwain (хүсвэл)

Шанзанд:

* 3-4 ш төмс, буцалгаад, арилгаад нухаж бэлтгэсэн
* 1/2 стакан вандуй, чанасан
* 1-2 ш ногоон чили, үрийг нь гаргаад жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага нухсан цагаан гаа (жинжэр)
* 1 амны халбага яншуй, жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага гарам масала (Garam masala)
* давс
* багахан нунтаг улаан чинжүү (Red chili powder)
* 1/2 амттаны халбага хатаасан мангоны нунтаг (Dry Mango powder( Amchur)), хүсвэл
* хэдэн ширхэг Энэтхэг самар (cashew), хүсвэл
* хэдэн ш үзэм, хүсвэл

Бэлтгэх нь:
  1. Гурилныхаа бүх орцыг холиод ус нэмэн зуурна. Зуурч бэлтгэсэн гурилаа ойролцоогоор 15 минут амраана.
  2. Саванд төмс, давс, мангоны нунтаг, гарам масала, нунтаг чинжүүгээ нэмээд нийцүүлэн хутгана. Жижиглэн хэрчсэн чили, цагаан гаа, вандуй, самар үзэм, жижиглэн хэрчсэн яншуйгаа нэмээд нийцүүлнэ.
  3. Гурилаа жижиглэн хуваагаад 10-12 см диаметртэй илдэж бэлтгэнэ. Дугуйлсан гурилаа голоор нь 2 хуваан тал дугуй үүсгээд тус бүрийг цаасан малгай хийж буй мэт эргүүлэн конус үүргэнэ. Дотор нь бэлтгэсэн шанзнаасаа халбагадан дүүргээд онгорхой амыг багахан усаар норгон наана.
  4. Чимхэж бэлтгэсэн самосануудаа ахиухан тосонд шаргалттал нь шараад, шүүж гарган, таваглаад, халуунаар нь сервислэнэ.

Эх сурвалж
Тахиатай самосаны шанз

Орц:

* 500мг машиндсан тахиан мах
* 1 ш сонгино
* 2 хумс сармис жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага карри
* ½ амттаны халбага чилины нунтаг (chilli powder)
* 1 амттаны халбага нунтаг tumeric
* ½ амттаны халбага нунтаг cumin үр
* 1 ш чили чинжүү, үрийг нь гаргаад жижиглэн хэрчсэн
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн минт эсвэл яншуй
* ½ амттаны халбага үрсэн цагаан гаа (ginger)
* давс
* перц
* тал лимоны шүүс

Бэлтгэх нь:
  1. Хайруулын тавганд багахан тос хийж халаана. Сонгино, сармис, амтлагч нунтгуудаа нэмээд сонгиноо зөөлөртөл хэсэг хуурна.
  2. Машиндсан махаа нэмээд давс перцээр амтлаад болтол нь хуурна. Болсон махаа гал дээрээс аваад лимоны шүүс, минтээ нэмээд шанз маань бэлэн боллоо.

2 comments:

gegeen said...

oo bayarlalaa. goyo hurdhan boldog hoolnii joruud durtaiya unshina shw

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Уншаад зогсохгүй туршаарай Гэгээнээ