Thursday 19 November 2009

Лийк төмсний кастроль


Орц: (6 порц)

* 1,5 кг лийк (leek)
* 700 гр төмс
* 3 ш өндөг
* 300 мл крем (heavy cream)
* 50-80 гр хатаасан талхны үйрмэг
* 100 гр масло
* 10 гр нунтаг улаан перц
* натмег (nutmeg)
* давс
* хар перц
* сармис

Бэлтгэх нь:

  1. Лийкнүүдээ хутганы ар (3-5мм) зузаантай хэрчиж бэлтгэнэ.
  2. Маслоо хайлуулаад хэрчсэн лийкүүдээ нэмнэ. Лийкүүд маслоор бүрхэгдээд ирэхээр давсаа нэмээд таглана. Галаа багасгаад 30-35 минут болгоно.
  3. Төмсөө арилгаад үрүүлийн зузаан талаар үрнэ.
  4. Лийкэн дээрээ үрсэн төмсөө нэмнэ. Амтлагчуудаа, кремээ, өндгөө нэмээд нийцүүлнэ.
  5. Хатаасан талхны үймэгнээсээ багаханг нэмээд нийцүүлнэ.
  6. Маслодоод сармисаар үрж бэлтгэсэн тавцанд лийк төмсний бэлдмэлээ хийгээд тэгшлээд 180 градуст халаасан зууханд дээд талыг нь шаргалтаж болтол нь 35-40 минут шарна.

5 comments:

SL said...

Лийк гэж юу вэ?

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

leek гээд урт сонгинолог ургамал. Дээр нь дарахаар зураг нь харагддаг болголоо.

Indra said...

yamar krem bh estoiin bl?
bas ene натмег gj yu iin? :p

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

heavy эсвэл whipping cream гээд 36 орчим хувийн тослогтой сүүний крем бий, nutmeg болохоор жижигхэн, кокос шиг хэлбэртэй амтлагч. Зургуудыг нй бас холбочихоё.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Кремийг сүү шиг тетрапак-нд савлаад зардаг.