Friday 20 November 2009

Яргай загастай ногоотой шөл


Орц: 4 порц

* 450 гр яргай загасны цул мах
* 40 мл чидун жимсний тос
* 1 ш томхон сонгино
* 1 ш лууван
* 2 ш төмс, дунд зэргийн хэмжээтэй
* 1 жижгэвтэр celery root
* 2 ш хулуу (zucchini)
* 15 ш давжаа сонгино
* 40 гр давжаа бууцай
* 20 гр шинэхэн цагаан гаа
* 2 хумс сармис
* 15 гр ногоон basil
* 2 ш лаврын навч
* 1/2 нимбэгний хальс, үрсэн
* 300 мл загас эсвэл тахианы тунгалаг шөл

* 2 ш өндөгний шар
* 1/2 ш нимбэгний шүүс
* 1/4 амттаны халбага шаффрон (Safran)
* 4 ш basil-н навч
* 5 гр үрсэн шинэхэн цагаан гаа (ginger)

Бэлтгэх нь:

  1. Яргай загасаа 3-5 см куб хэрчиж бэлтгэнэ. Ногоонуудаа арилгаад сонгиноо жижиглэн хэрчинэ. Луувангаа шоо дайтай, сelery root төмсөө томхон куб хэрчинэ. Хулуугаа 1-1,5 см өргөнтэй 5 см урттай савхлан хэрчинэ. Цагаан гаа сармисаа жижиглэн хэрчинэ. Лаврын навч basil-ээ давхарлан тавиж байгаад хуйлан ороож гал тогооны утсаар уяна.
  2. Чидун жимсний тосоо хийн халааан савандаа сонгиноо хийгээд зөөлөртөл нь хэсэг хуурна.
  3. Сармис, цагаан гаа, нимбэгний үрсэн хальс, лууваан мөн ороож бэлтгэсэн навчаа нэмээд 7-8 минут дунд зэргийн гал дээр хуурна.
  4. Төмсөө нэмээд 5-6 дахин хуурна. 6 орчим минутын дараа загасны тунгалаг шөлөө нэмээд давсаар амтлана.
  5. Төмс, лууван болоод ирэхтэй зэрэг celery root-ээ нэмнэ.
  6. Өндөгний шар, нимбэгний шүүс, шаффрон (Safran), basil-н навч, үрсэн шинэхэн цагаан гаагаа роботонд хийн хутгаж нийцүүлнэ.
  7. Шөлний ногоонууд болоод ирэхтэй зэрэг хулуугаа нэмнэ. 5 орчим минут таглалгүйгээр буцалгаад загас, бууцайгаа нэмнэ. Шөл бүх орцыг давсан байх хэрэгтэй.
  8. Шөлнөөс багахан аваад нийцүүлж бэлтгэсэн өндөгний бэлдмэлтэй холиод буцаан тогоондоо хийгээд буцлахаас нь өмнө гал дээрээс аваад таваглан сервислэнэ.

No comments: