Tuesday 17 November 2009

Артичоктой хурганы махтай агшаасан будаа


Орц: (4 порц)

* 400 гр цул мах, шоон хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 1ш том сонгино
* 3 стакан будаа
* 3 ш артичок
* давс
* хар перц

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ.
  2. Савны ёроолд махаа дараа нь тал сонгииноо тараан өрнө.
  3. Давс хар перцээр амтлана. 3 хуруу илүү ус нэмээд таглан 30 орчим минут зөөлөн гал дээр буцалгана. 30 минутын эцэст хутгалгүйгээр үлдсэн сонгиноо нэмээд махаа болгоно.
  4. Артичокоо хүссэн хэмжээндээ хэрчиж бэлтгэнэ. Махаа болохоос 20 минутын өмнө нэмээд давс перцээр амтлана.
  5. Будаагаа угаагаад махан дээрээ нэмнэ. Будаа агшихад хангалттай байхаар тооцон махны шүүсэн дээр буцалсан ус нэмэн шингэлээд, модон халбаганыхаа ишээр будааг цоолон уур гарах 3 нүх нээнэ. Будаанд таарсан давс нэмээд тогоогоо таглаад зөөлөн гал дээр 20 орчим минут агшаана. Ус ширгээд будаа агшихын цагт галаа унтраагаад 15-25 минут таглаатай чигээр нь амраана. Бэлэн болсон будаагаа том сервисний таваг дээр хутгалгүйгээр хөмрөөд жижиглэн хэрчсэн яншуйгаар чимэглээд сервислэнэ.

No comments: