Wednesday 4 November 2009

Гахайн мах, чинжүүий фриттата (Ham and Pepper Frittata)


Орц:

* 1 амны халбага чидун жимсний эсвэл канола тос
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн шар чинжүү
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн ногоон чинжүү
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн ногоон чинжүү
* 1 стакан гахайн мах (ham)
* 2 амттаны халбага хатаасан яншуй (петрушка)
* 1/4 амттаны халбага хар перц
* 2 стакан тосгүй өндөг орлуулагч (fat-free egg substitute)
* 1 стакан үрсэн, тослог багатай цагаан чеддар эсвэл свисс бяслаг(reduced-fat, white Cheddar or Swiss cheese)

Бэлтгэх нь:
  1. Том, зууханд хийж болохуйц хайруулын тавганд (ovenproof skillet) багахан тос хийж халаана. Савхлан хэрчсэн чинжүү, гахайн махаа нэмээд яншуй, хар перцээр амтлаад хэдэн чинжүүг зөөлөрч, гахайн махыг борлотол хэдэн минут хуурна. Гахайн мах чинжүүний бэлдмэлээ хайруулын тавгийн ёроолджигд тараан тавина.
  2. Өндөг орлуулагчаа нэмээд галаа багасгана. Таглаад 5-6 минут хутгалгүйгээр болгоно.
  3. Таглааг аваад хайруулынхаа тавагны ишийг мөнгөн цаасаар ороогооод broiler-оо халааж бэлтгэсэн зуухандаа хийн өндгийг болтол дахин хэдэн минут шарна. Болсон өндгөө гаргаж ирээд бяслагаа тараан цааад буцааж зуухандаа хийн бяслагийг хайлтал байлгаад гаргаж ирэн 4 хуваагаад таваглан халуунаар нь сервислэнэ.
Эх сурвалж

2 comments:

Итгэл-Арвижих said...

үнэн тасархай харагджийна, идхиймсан,хэхэ

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ, хийгээд идээч дээ, амархан байгааз дээ уг нь... Энэ сахарын өвчтэй хүмүүс зориулсан хувилбар нь, энгийн нь бас байгаа шүү Итгэлээ