Tuesday 29 September 2009

Халаасан дарс (mulled wine)



Орц:

* 1 шил улаан дарс
* 250 мл ус
* 1/3 стакан сахар
* 1/2 нимбэг
* 2 ш хадаасан цэцэг (clove)
* 1 гожгор синнамон (cinnamon stick)

Бэлтгэх нь:
  1. Нимбгээ нимгэлэн хэрчинэ.
  2. Дарснаас бусад бүх орцоо холин нэг жижиг саванд хийн буцалгаад дарсаа нэмнэ. Дарс халаад ирэхлээр галаа унтраагаад дарсаа шүүн аягалаад сервислэнэ.

Өргөст хэмх, улаан сонгины салат


Орц:

* 2 ш өргөст хэмх (English cucumbers), ойролцоогоор 1 кг
* 1 ш жижиг улаан сонгино
* 1 1/2 амны халбага давс
* 1 амны халбага нэмэх нь 1 амттаны халбага цагаан дарсний эсвэл шэрин цуу (white wine vinegar or sherry vinegar)
* 1 амттаны халбага сахар
* 2 амттаны халбага хатаасан эсвэл 2 амны халбага шинэхэн гоньд

Бэлтгэх нь:
  1. Өргөст хэмхээ угаагаад, 2 үзүүрийг нь аваад, уртааш нь 2 хуваана. Амттаны халбага ашиглан үрийг гэрийн хамтаар авна.
  2. Өргөст хэмхээ, арилаж бэлтгэсэн сонгины хамтаар нимгэлэн хэрчинэ.
  3. Нүхтэй саванд (colander), сонгино, өргөст хэмхээ давстай холиод 20 минут амрааж, өргөст хэмхний усыг шүүнэ. 20 минутын эцэст өргөст хэмх, сонгиноо үлдсэн уснаас нь салгаад өөр нэгэн саванд холиж бэлтгэсэн сахар, цууны уусмалтайгаа холиод гоньдоор чимэглээд сервислэнэ.

Sunday 27 September 2009

Шоколадан соустай шарсан мах




Орц:

* 1 кг бог малын шагайн дайтай хэрчсэн цул мах
* хагас шил мерлот дарс (325 мл merlot)
* 2 ш том цагаан сонгино, нимгэн цагирган хэлбэртэй хэрчиж бэлтгэсэн
* 80 гр хар шоколад
* 80 гр масло
* 6 мөчир ганга
* 8 ш хадаасан цэцэг
* 1 чимх хар перц
* 1 чимх синнамон
* 1 ш лаврын навч
* давс

Бэлтгэх нь:
  1. Махаа хадаасан цэцэг, синнамон, хар перц, лавчын навчтай дарсандаа хийн хөргөгчинд 12 цаг амраана.
  2. Зузаан ултай гүнзгий саванд маслоо хийн хайлуулна. Сонгиноо нэмээд дээрээснь багахан давс цацаад зөөлөрч тунгалаг болтол хуурна. Махаа шүүж аваад сонгино дээрээ нэмнэ. Махаа борлотол хуурна.
  3. Галаа зөөллөөд гангаа, мах амраасан дарсын хамтаар нэмээд таглан 2 цаг орчим буцалгана.
  4. Болсон махнаасаа лаврын навч, гангаа гаргаад жижиглэн хуваасан шоколадаа нэмж хайлуулаад хэрэгтэй гэж үзвэл давс перц нэмээд таваглаад сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 24 September 2009

Шоколадан бүрхүүлтэй давстай карамельтэй газрын самар (Chocolate-Covered Salted Peanut Caramel Cups)


Орц: (ойролцоогоор 25 ш)

* 340 гр хар эсвэл сүүтэй шоколад, жижиглэн хэрчсэн
* 1/2 стакан (125 гр) карамелтэй газрын самар (salted peanut caramel)
* далайн давс (ширхэгтэй давс)

Бэлтгэх нь:
  1. Буцалж буй устай саван дээр цэвэрхэн хуурай сав байрлуулаад шоколадаа хоосон савандаа хийн хайлуулна.
  2. Хайлуулсан шоколаднаасаа самарны дайтайг халбагадан чихэрний цаасан уутанд (paper baking cup) хийн тарааж өгнө. Энэ чигээр нь хэсэг амрааж шоколадыг хатаана.
  3. Суурь шоколад нь хатахаар карамельтэй газрын самарнаараа хийн хэвний 2/3 орчмыг нь дүүргэнэ. Таны карамель тань хатуу бол халбага ашиглан тэгшилж өгнө.
  4. Үлдсэн шоколадаа тэгшилж бэлтгэсэн карамель дээгүүрээ тэнцүү хуваан асгаад жигд тарааж өгнө.
  5. Дээрээс нь биетэй давснаасаа тараан цацаад шоколадан бүрхүүлийг хаттал хүлээгээд сервислэнэ.
Эх сурвалж

Tuesday 22 September 2009

Сардины нухаш (Sardine Pâté)


Орц:

* 8 ш сардина загас цэвэрлээд яснаас нь салгасан (ойролцоогоор 350 гр)
* давс
* хар перц
* 2 ш шаллот (shallot)
* 1/2 багц мангир (chives) эсвэл мөн яншуй
* томхон чимх нунтаг халуун чинжүү (chile powder)
* 70 гр масло, өрөөний темпратурт
* 3 амны халбага чидун жимсний тос
* лимоны шүүс

Бэлтгэх нь:
  1. Зуухаа 180 градуст халааж бэлтгэнэ.
  2. Загаснуудаа тавцан дээр нэг эгнээ өрж бэлтгэнэ. Давс, перц цацаж амтлаад халаасан зуухандаа хийн болтол нь ойролцоогоор 8 минут жигнэнэ.
  3. Болсон сардинаа зуухнаасаа гаргаад өрөөний темпратурт хөргөнө.
  4. Хөргөсөн загасан дээрээ мангир, сонгино, масло, чидун жимсний тос, халуун чинжүү зэргээ нэмээд сэрээний ард талаар даран (эсвэл роботонд хийн) бяцалж өгнө.
  5. Эцэстнь багахан лимоны шүүс нэмж нийцүүлээд, жижиг аяганд хаман хийж, сервислэхээсээ өмнө 8 цаг хөргөгчинд амраана.
Зүүлт

* Яснаас нь салгаж цэцэрлэсэн сардина олдохгүй бол болгоод хөргөсөний дараа гараараа мэдрэн том яснуудыг авч болно.

Monday 21 September 2009

Сонгины мармелад (даршилсан сонгино)


Орц:

* 2 улаан эсвэл шар сонгино
* 4 хумс сармис
* 140 гр масло
* 4 амны халбага чидун жимсний тос
* 140 гр сахар (caster sugar)
* 1 амны халбага ганга (fresh thyme leaves)
* 1 чимх улаан перц (chilli flakes), хүсвэл
* 1 шил улаан дарс
* 350 мл sherry эсвэл улаан дарсны цуу (red wine vinegar)
* 200 мл Порто дарс (port)

Орц:
  1. Сонгиноо арилгаад хагас цагирган хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Сармисаа мөн жижиглэн хэрчинэ. Маслоо тосныхоо хамтаар томхон саванд хийж халаана.
  2. Жижиглэн хэрчсэн сармис, сонгиноо халаасан тосон дээрээ нэмнэ. Сайн хуурч аль болох бүх сонгиноо тос, маслоор бүрнэ.
  3. Ганга, сахар хэрэглэх бол улаан чинжүүгээ нэмнэ. Дахиж нэг сайн хутгаад галаа багасгана. Таглалгүйгээр сонгиныг болж, сахарыг карамел болтол, 40-50 минут хуурна.
  4. Дарс, цуу, порто дарсаа нэмээд ширүүн гал дээр 25-30 минут буцалгана, ширүүн гал дээр. Савны ёроолыг хусахад буцаад сиропон маягийн өтгөвтөр шүүсээр бүрхэгдэж байвал мармелад маань болж ээ гэсэн үг. Бэлэн болсон мармеладаа ариутгаж бэлтгэсэн шилэнд хийгээд тэр даруй идэж эсвэл таглаад 3 хүртэл сар хөргөгчин хадгалж болно.
Эх сурвалж

Friday 18 September 2009

Загастай бөрэк (Balıklı börek)


Стамбул дахь Загасчин Сабахаттин (Balikçi Sabahattin) загасны рестораны жор.

Орц:

* 300 гр загасны цул мах
* 1 жижиг сонгино
* 200 гр улаан лоолийн нухаш (tomato purée) эсвэл улаан лооль
* нимгэлэн илдсэн гурил (Filo dough)
* шарахад хангалттай тос
* яншуй
* ганга
* гаа
* синнамон
* улаан чинжүү (paprika)
* хар перц
* cumin
* chili flakes (Бага зэрэг чидун жимсний тосонд борлотол нь хуурна.)

Бэлтгэх нь:
  1. Бүх амтлагч (синнамон, паприка, хар перц..) сайтар нухаж бэлтгэнэ.
  2. Арилгаад жижиглэн хэрчсэн сонгиноо багахан тосонд хуурна. Сонгиноо зөөлрөөд тунгалаг болоод ирэхлээр амтлачуудаа нэмээд хэсэг хуурна. Улаан лоолио нэмээд 5 минут орчим хууураад соус маань бэлэн боллоо. Энэ хооронд загасаа алмонд самарны дайтай хэрчиж бэлтгэнэ.
  3. Өөр нэгэн хайруулын тавганд багахан тос хийгээд загасаа нэмэн, цагаарч болтол нь, хуурна. Загасаа болоод ирэхтэй зэрэг жижиглэн хэрчсэн яншуй, гангаа,улаан лоолийн соусны хамтаар нэмнэ.
  4. Нимгэлэн илдсэн гурилаа 8 тэнцүү (пицца хувааж буй мэт) хуваана. Өргөн хэсэгт нь ахиухан шанз тавиад орооно.
  5. Халааж бэлтгэсэн их тосонд хийж хоёр талыг нь шаргаттал шараад гаргаж илүүдэл тосыг нь шүүхээр хэрээсэн төмөр дээр тавина. Халуун бүлээнээр нь сервислэнэ.
* pelamid, anchovy эсвэл catfish-н цул мах хэрэглэхэд тохиромжтой гэнэ.

Эх сурвалж

Wednesday 16 September 2009

Butterbeer (Харри Поттер зохиол дээр гардаг)




Орц:

* 1.5 стакан (1 шил) ginger beer
* 4.5 стакан (3 шил) cream soda
* 3 амны халбага шингэн карамель (butterscotch ice cream topping)

Бэлтгэх нь:
  1. Шилтэй ундаануудаа хөргөгчинд хийн сайтар хөргөнө. Умдаануудаа хөрөхлөөр 50 орчим мл cream soda-гаа нэг саванд хийгээд дээрээс нь butterscotch topping-гоо нэмээд нийцүүлэн хутгана. Үлдсэн cream soda-гаа пивоны хамтаар томхон саванд (pitcher) хийгээд дээрээс нь cream soda, butterscotch topping-ны бэлдмэлээ нэмж нийцтэл нь хутгаад мөстэй стакан аягалан сервислэнэ.
Зүүлт

* Хүсвэл стаканыхаа ирмэгийг corn syrup-д дүрж чийглээд өнгөтэй сахаранд дүрж чимэглээд сервислэнэ.

Эх сурвалж

Далан давхар поача (Katmer Poğaça)



Орц:

* 1 стакан сүү
* 100 мл ургамалын тос
* 1 ш өндөг (цагаан нь зуурмагт хийнэ, шарыг нь дээр нь түрхэнэ.)
* 20 гр дрожж (нойтон дрожж) эсвэл 1 амны халбага хуурай дрожж
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага сахар
* ойролцоогоор 3.5 стакан гурил

Завсар нь:

* масло/маргарин (өрөөний темпратурт) эсвэл 50 орчим мл ургамалын тос

Дотор нь:

* бяслаг (фета бяслаг), болгосон машиндсан мах, нухсан төмс, сонгинотой хуурч бэлтгэсэн бууцай гээд хүссэн шанз (хүсвэл)


Бэлтгэх нь:
  1. Дрожоо жоохон бүлээн усанд хайлуулна. Бүлээн сүү, ургамалын тос, давс, сахар, өндөгний цагаанаа нэмж холино. Гурилаа нэмээд гарт наалдахааргүй зуурмаг зуурна
  2. Гурилаа хөөхийг нь хүлээлгүйгээр 8 хуваан томхон тавагны дайтай болгож илдэнэ. Зөөлрүүлсэн маслоо завсар бүрт нь түрхээд 8 илдүүр гурилаа давхарлан тавина.
  3. Давхарлан тавьсан гурилаа ойролцоогоор 60-70 см диаметртэй болгож илдэнэ. Илдэж бэлтгэсэн зуурмагаа гурвалжилан хуваана.
  4. Том үзүүрт багахан бяслаг тавиад орооно. Тослож бэлтгэсэн тавцан дээр тавиад 30-40 минут хөөлгөнө. Багсны тусламжтайгаар өндөгний шараа түрхээд 180 градуст халааж бэлтгэсэн зууханд хийж шаргалттал нь шарна.
эх сурвалж

Sunday 13 September 2009

Улаан лоолийн паст


Орц:

* 5 кг улаан лооль
* 50 гр давс
* 1⁄4 стакан чидун жимсний тос

Бэлтгэх нь:
  1. Бяцарсан, муудсан лооль байвал ялгаж хаяна. Үлдэн лоолиудаа угаагаад үрээд (машиндаад эсвэл цахилгаан роботонд хийж жижиглэн хэрчээд) тосоо хийн халаасан томхон савандаа хийнэ.
  2. Наалдуулахгүйн тулд хааяа хааяамодон халбагаар хутган өтгөртөл нь ойролцоогоор 2 цаг буцалгана. 2 цагийн эцэст давсаа нэмж нийцүүлээд мөн хааяа хааяа хутган өтгөрч паст болтол нь дахин 1-2 цаг буцалгана.
  3. Бэлэн болсон пастаа ариутгаад хатаасан шилнэ саванд хийн таглаж, хөргөгчинд хадгална.

Friday 11 September 2009

celery root-ны салат



Орц:

* 1 ш celery root
* 3 амны халбага майонез
* 1 атга хушига, жижиглэн хэрчсэн
* ½ стакан өтгөн тараг (шар усыг нь шүүсэн)
* 3 хумс сармис, нухсан
* 1 амттаны халбага давс
* Basil навч, чимэглэхэд

Бэлтгэх нь:
  1. Томхон саванд тараг, сармис, майонезаа холиод хутгаж нийшүүлнэ.
  2. Өөр нэгэн саванд celery root-ээ үрээд нийцүүлж бэлтгэсэн таргаа нэмэн хутгана.
  3. Давсаа нэмээд хутгаж нийцүүлээд, хушига, Basil навч зэргээр чимэглээд сервислэнэ.

Thursday 10 September 2009

Зөөхийтэй өргөст хэмхний салат (Creamy Dilled Cucumber Salad)


Орц:

* 1 ш томхон өргөст хэмх, угаагаад, хатаагаад, хэрчсэн (хүсвэл арилгаж, үрийг нь авч болно)
* 1/4 стакан жижиглэн хэрчсэнулаан сонгино
* 1/4 стакан зөөхий (sour cream)
* 1 амны халбага нимбэгний шүүс
* 1 амттаны халбага сахар (хүсвэл)
* 1 атга, жижиглэн хэрчсэн, шинэхэн ногоон гоньд (dill)
* давс
* перц

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо томхон саванд хийж хутгаад сервислэхээсээ өмнө хамгийн багадаа 20 минут хөргөгчинд хийн амраана.

Wednesday 9 September 2009

Аспарагус, авакадотой Medley



Орц:

* Хагас кг аспарагус (asparagus), угаагаад, үндсийг нь багахан тайраад, 3 орчим см урттай хэрчиж бэлтгэсэн
* 8 ш шинэхэн мөөг, хэрчсэн
* 1 ш том авакадо, арилгаад, үрийг нь аваад дөрвөлжилөн хэрчсэн
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй хулуу, хэрчсэн (zucchini)
* 1 штом улаан лооль, угаагаад, хэрчсэн
* 1 ш дунд зэргийн хэмжээтэй улаан сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага лимоны шүүс
* 2 амны халбага чидун эсвэл канола тос
* 1 амны халбага балзамын цуу (balsamic vinegar)
* 1 амны халбага дижон гич (Dijon mustard)
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 1/2 амттаны халбага хатаасан basil
* 1/2 амттаны халбага хатаасан ганга (thyme)
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 амттаныхалбага перц

Бэлтгэх нь:
  1. Аспарагусаа 2 амны халбага устай зууханд тэсвэртэй саванд хийн таглаад богино долгионы зуухандаа хийж болтол нь 3-6 минут (850 watt-д) байлгаад гаргаж шүүнэ.
  2. Томхон саванд аспарагус, мөөг, авакадо, хулуу, улаан лооль, сонгиноо хийгээд нийцүүлэн хутгана. Таглаатай шилэнд үлдсэн орцуудаа хийгээд сэгсэрч нийцүүлнэ. Салатан дээрээ амтлагчаа нэмээд хутгаад сервислэтлээ таглаад хөргөгчинд хадгална.
Эх сурвалж

Monday 7 September 2009

Хулуутай бөрэк (Kabaklı börek)




Орц:

* 5 ш дунд зэргийн хулуу (zucchini)
* 3 илдүүр нимгэлэн илдсэн гурил (phyllo dough)
* 3 ш өндөг
* 1 стакан сүү
* 75 мл ургамалын тос
* 100 гр фета бяслаг (feta cheese)
* гоньд (dill)
* давс

Дээр нь:

* гүнжидийн үр (sesame)

Бэлтгэх нь:
  1. Хулууныхаа 2 үзүүрийг зүсч хаяад угаагаад үрнэ.
  2. Бяслагаа сэрээний хойд талаар бяцлаад үрсэн хулуугаа нэмнэ. Жижиглэн хэрчсэн гоньд, давсаар амтлана.
  3. Өндөг, сүү, тосоо холиж нийцүүлнэ.
  4. Тослож бэлтгэсэн тавцан дээр нэг гурилаа дэлгэж тавиад 2 дахь гурилныхаа талыг ёроолд нь зулна. Дээр нь өндөгний бэлдмэлээсээ бага зэрэг асгаад сайтар тараан түрхэнэ.
  5. Шанзны талыг асгаад тараагаад 2 дахь гурилаас үлдсэн талыг соусанд дүрэн шанзан дээр тавина. Үлдсэн шанзаа асгана, жигд тараана.
  6. Үлдсэн гурилаа дээр нь тавиад суурин дахь гурилныхаа илүү гарсан хэсгийг давуулан гуравдугаар гурилан дээрээ давхарлан дэвсэнэ. Үлдсэн сүүн бэлдмэлээ дээр нь асгаад гүнжидийн үрээрээ чимэглэнэ. Ингэж бэлтгэсэн бөрэкээ сэрүүн газар тавиж 30-45 минут амраагаад 175 градуст халаасан зууханд хийн шаргалттал нь шарна.

Бууцай, амтат гуан салат (авакадотой)


Орц: (2 порц)

* 4 стакан шинэхэн бууцайн навч (spinach)
* 1 стакан зүсэж бэлтгэсэн амтат гуа (cantaloupe)
* 1 стакан зүсэж бэлтгэсэн авакадо
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн улаан чинжүү (red bell pepper)
* 2 амны халбага жижиглэн хэрчсэн минт (mint leaves)
* 1 амны халбага минт, алимны царцаамаг (mint apple jelly)
* 1 1/2 амттаны халбага цагаан дарсны цуу (white wine vinegar)
* 3 амны халбага ургамалын тос
* 1 хумс сармис, жижиглэн хэрчсэн

Бэлтгэх нь:
  1. Бууцайгаа 2 тавган дээр хувааж тавина. Амтат гуа, авакадогоомөн 2 хуваан бууцайн дээр тойрог хэлбэрт оруулан тарааж тавина. ЖИжиглэн хэрчсэн улаан перц,минтээ хуваан тарааж өгнө.
  2. Минтний царцаамаг (jelly), цагаан дарсны цуу, тос, сармисаа өөр нэгэн саванд хийж хутгана. Таваглаж бэлтгэсэн салатан дээрээ тэнцүү хэмжээтэй хуваан асгаж амтлаад сервислэнэ. Энэхүү салат Sauvignon Blanc дарстай эсвэл Fresh-Squeezed Salty Dog коктэйлтэй зохицдог.
Эх сурвалж

Saturday 5 September 2009

purslane-ны салат




Орц:

* 300 гр purslane
* 4 амны халбага тараг
* 2 хумс сармис
* 1 амны халбага чидун жимсний тос

Бэлтгэх нь:
  1. Purslane навчнуудыг ишнээс нь салгаад угаагаад, хатааж бэлтгэнэ.
  2. Таргаа жижиг саванд хийгээд жижиглэн хэрчсэн сармисаа нэмж нийцүүлнэ.
  3. Угаагад хатааж бэлтгэсэн навчнууд дээрээ таргаа нэмж нийцүүлээд нэг амны халбага чидун жимсний тосоор чимэглээд сервислэнэ.