
Орц:
* 1 стакан нунтаг сахар (confectioners' sugar)
* 3 1/2 уут (2 амны халбага нэмэх нь 2 1/2 амттаны халбага) желатин
* 1/2 стакан хүйтэн ус
* 2 стакан нунтаг сахар (granulated sugar)
* 1/2 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1/2 стакан бүлээн ус
* 1/4 амттаны халбага давс
* 2 том өндөгний цагаан
* 1 амттаны халбага ваниллины охь
Бэлтгэх нь:
- Нэг тавцанг багахан тосоор тослоод нунтаг сахар цацаж наалдхааргүй болгож бэлтгэнэ.
- Томхон саванд хүйтэн усан дээрээ желатинаа нэмээд хэсэг хүлээнэ.
- Өөр нэгэн саванд сахар, эрдэнэшишийн сироп, халуун ус давсаа хийн зөөлөн гал дээр тавиад сахарыг хайлтал халаан ойролцоогоор 12 минут буцалгана буцалгана.
- Желатины бэлдмэл сахарны бэлдмэлээ нэмээд хутгаж желатинаа хайлуулана. Холигчоор хутгаж хэмжээгээрээ 3 дахин их, цасан цагаан болтол хутгана.
- Өндөгний цагаанаа холигчоор 10 орчим минут хутгана.
- Ваниллины охио өндөгний цагааны хамтаар сахарын бэлдмэл рүүгээ нэмээд нийцүүлж хутгаад тослож бэлтгэсэн тавцан дээрээ асгаад жигд тараана. Дээр нь нунтаг сахар цацаад тавцангаа хөргөгчинд хийн хамгийн багадаа 3 цаашлаад 1 өдөр царцаана.
- Царцаасан зөөлөн чихрээ хүссэн хэмжээгээрээ хуваагаад нэг бүрийг үлдсэн сахарандаа булхуулан наалдхааргүй болгоод таваглан сервислэнэ.