Oрц:
* 2 уут желатин (2 амны халбага)
* 6 амны халбага ус
* 1 1/2 стакан сахар
* 1/2 стакан нэмэх нь 2 амны халбага эрдэнэшишийн light сироп
* 1/4 стакан ус
* чимх давс
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1/2 стакан нунтаг сахар 1/2 стакан эрдэнэшишийн цардуул, хамтад нь шигшсэн
Бэлтгэх нь:
- Жижигхэн саванд желатинаа хийгээд 6 амны халбага усаа нэмж желатинаа уусгана.
- Өөр нэгэн саванд сахар, эрдэнэ шишийн сироп, 1/3 стакан усаа холиж дотор нь чихрийн термометр байрлуулж дунд зэргийн гал дээр тавина.
- Дэвтээсэн желатин дээрээ чимх давсаа нэмээд хутгаж эхлэнэ.
- Гал дээрх сиропны халуун 100 градуст хүрэхэд холичныхоо хурдыг нэмэн цасан цагаан болж өтгөртөл нь хутгана.
- Сироп маань буцлан 120 градуст хүрэхэд желатинаахутгаж байх зуураа сиропоо бага багаар нэмнэ.
- Желатин дээрээ халаасан сиропоо нэмээд 5-10 минут хутгаж цасан цагаан болгон нийцүүлнэ.
- Шигшүүрэндээ цардуул сахарын холимогоосоо бага зэргийг хийгээд хөөсөн чихэрээ хөргөх тавцан дээрээ (ойролцоогоор 30х45 хэмжээтэй тавцан) жигд тараан шигшинэ. Нийцүүлсэн бэлдмэлээ тавцан дээрээ асгаад жигдлэнэ. Тавцангаа таглалж бүтээлгүйгээр хамгийн багадаа 4 цаг хөргөнө.
- Хөргөж бэлтгэсэн хөөсөн чихрээ хурц хутгаар эсвэл хайчаар хүссэн хэмжээндээ зүсээд/хайчлаад үлдсэн сахар, эрдэнэ шишийн холимогтоо өнхрүүлнэ. Илүүдэл сахар, эрдэнэ шишийг шигшээд сервислэхэд бэлэн боллоо.
No comments:
Post a Comment