Monday 29 March 2010

Croque Madame



Орц: 4 порц

* 8 зүсэм цагаан талх
* 200 гр Gruyère бяслаг, нимгэлэн зүссэн
* 300 гр утсан гахайн мах (smoked ham), нимгэлэн зүссэн
* 4 ш том өндөг, нүдлэж шарсан
* 3 амны халбага масло
* багахан Fleur de sel, давс
* багахан хар перц
* Дижон гич

Бэлтгэх нь:

  1. Талхнуудыхаа нэг талыг маслодож, нөгөө талд нь багахан гич түрхэж бэлтгэнэ. Маслотой талыг гадагш харуулан завсар нь гахайн мах, бяслагаа өрнө.
  2. Хайруулын тавгаа халаагаад тос хийлгүйгээр сандвичнийхаа (маслодсан) тал бүрийг шаргалттал шарна.
  3. Өндгөө нүдлэж шарна. Давс перцээр амтлана.
  4. Шарталттал шарсан сандвичин дээрээ нүдлэж шарсан өндгөө тавиад сервислэнэ.
Эх сурвалж

2 comments:

Anonymous said...

yasan goyo xaragdjinaaaaa

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ энэ сандвич эмэгтэй эрэгтэй гээд хоёр хувилбар байдаг юм билээ.. Энэ мадам гээд эмэгтэй нь, мөнсиог нь дараа оруулнаа...