Wednesday 10 March 2010

Нимбэгтэй Спонж пүддин (Lemon Sponge Pudding)


Орц:

* 1 стакан нунтаг цагаан сахар
* 3 амны халбага масло, өрөөний темпратурт
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага нимбэгний үрсэн хальс (lemon zest)
* 1/3 стакан гурил
* 1/4 амттаны халбага давс
* 1/3 стакан шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1 стакан сүү
* 1/8 амттаны халбага тартар (cream of tartar)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 170 градуст халаана. 6 ш 1 стаканы багтаамжтай рамикан (ramekins) маслодоод хуурай гурилдаж бэлтгэнэ. Зуухныхаа голд хэрээсэн тавцангаа байрлуулна.
  2. Нэг саванд 1 стаканаас хасах нь 2 амны халбага сахараа маслотой хутгаж хөөсрүүлнэ. Маслотой бэлдмэл дээрээ өндөгний шараа нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ хутгаж нийцүүлнэ. Ваниллины охь, нимбэгний хальсаа нэмж нийцүүлнэ. Гурилаа нэмж нийцүүлнэ. Хутгагчныхаа хурдыг хамгийн бага дээр нь тохируулаад нимбэгний шүүс, сүүгээ бага багаар нэмж нийцүүлнэ.
  3. Өндгөний цагаанаа хэсэг хутгаад тартараа нэмж хөөсөрч биежтэл нь хутгана. 2 амны халбага сахараа нэмээд хэлбэрт орохуйц болтол хутгана. Өндөгний цагааны хөөсийг буулгалгүйгээр 2 орцоо зөөлөн хутгаж нийцүүлнэ.
  4. Бэлэн болсон зуурмагаа маслодож бэлтгэсэн хэвэндээ тэнцүү хуваан хийнэ. Раминкануудаа тавцан дээр байрлуулаад рамиканы хажуугаар (water bath) бөөрөөр нь татахуйц халуун ус нэмнэ.
  5. Халаасан зууханд хийн пүдинг болтол 40-45 минут шарна.
Эх сурвалж

2 comments:

Уйгаржин said...

иймэрхүү найрын боов төрлийн зүйл хийхэд ярвигтай өндөг юм шиг билээ дээ хэхэ ихдэж багадаж болохгүй хэт үрэглээд хурдан хатаад л дээр үед хамгийн хийх дургүй зүйл байлаа да хэхэ MIXER байхгүй суганы шүрмэсээ татал нь гараараа хөсрүүлдэг байж билээ

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Холигч байхгүй бол нээрээ суганы шөрмөс таттал хутгах байх шүү...