Wednesday 31 March 2010

Marshmallow



Орц:

* 1 стакан нунтаг сахар (confectioners' sugar)
* 3 1/2 уут (2 амны халбага нэмэх нь 2 1/2 амттаны халбага) желатин
* 1/2 стакан хүйтэн ус
* 2 стакан нунтаг сахар (granulated sugar)
* 1/2 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1/2 стакан бүлээн ус
* 1/4 амттаны халбага давс
* 2 том өндөгний цагаан
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:

  1. Нэг тавцанг багахан тосоор тослоод нунтаг сахар цацаж наалдхааргүй болгож бэлтгэнэ.
  2. Томхон саванд хүйтэн усан дээрээ желатинаа нэмээд хэсэг хүлээнэ.
  3. Өөр нэгэн саванд сахар, эрдэнэшишийн сироп, халуун ус давсаа хийн зөөлөн гал дээр тавиад сахарыг хайлтал халаан ойролцоогоор 12 минут буцалгана буцалгана.
  4. Желатины бэлдмэл сахарны бэлдмэлээ нэмээд хутгаж желатинаа хайлуулана. Холигчоор хутгаж хэмжээгээрээ 3 дахин их, цасан цагаан болтол хутгана.
  5. Өндөгний цагаанаа холигчоор 10 орчим минут хутгана.
  6. Ваниллины охио өндөгний цагааны хамтаар сахарын бэлдмэл рүүгээ нэмээд нийцүүлж хутгаад тослож бэлтгэсэн тавцан дээрээ асгаад жигд тараана. Дээр нь нунтаг сахар цацаад тавцангаа хөргөгчинд хийн хамгийн багадаа 3 цаашлаад 1 өдөр царцаана.
  7. Царцаасан зөөлөн чихрээ хүссэн хэмжээгээрээ хуваагаад нэг бүрийг үлдсэн сахарандаа булхуулан наалдхааргүй болгоод таваглан сервислэнэ.
Өмнө нь өндөггүй хувилбарыг оруулж байсан.

Ил гал дээр шарсан хавчны хөл, сармистай маслон дүрлэг



Орц:

* 4 ш аласкийн хавчны хөл, гэсгээсэн (wild Alaskan king crab legs)

Сармистай дүрлэгт:

* 125 гр масло
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн rosemary
* 1 амттаны халбага жижиглэн хэрчсэн ганга (thyme)
* 1 хумс сармис

Бэлтгэх нь:

Сармистай маслон дүрлэг:
  1. Маслоо жижиг саванд хийн хайлуулна. Масло хайлаад ирэнгүүт ганга, rosemary, сармисаа нэмээд зөөлөн гал дээр хутган 5 орчим минут буцалгана. Буцалгаж бэлтгэсэн дүрлэгээ шүүж хэрэглэнэ.

Хавчны хөл:

  1. Хавчны хөлөө угаагаад гал тогооны салфеткаар зөөлөн дарж хатаана. Гал тогооны хайч ашиглан хөл тус бүрийн гаднах бүрхүүлийг хайчилж бэлтгэнэ.
  2. Ил галаа дунд зэргийн хэмжээтэй халаана. Сармисатай маслоо багсны тусламжтайгаа хөл тус бүр дээр түрхээд хавчны хөлөө халаасан ил галдээрээ тавиад таглана. 5 минутын дараа хавчны хөлөө эргүүлээд дахин таван минут таглаж болгоод таваглан дүрлэг, бяслагтай нухсан төмс, солонгоруулан шорлож ил гал дээр шарсан ногооны хамтаар сервислэнэ.

Эх сурвалж

Monday 29 March 2010

Croque Madame



Орц: 4 порц

* 8 зүсэм цагаан талх
* 200 гр Gruyère бяслаг, нимгэлэн зүссэн
* 300 гр утсан гахайн мах (smoked ham), нимгэлэн зүссэн
* 4 ш том өндөг, нүдлэж шарсан
* 3 амны халбага масло
* багахан Fleur de sel, давс
* багахан хар перц
* Дижон гич

Бэлтгэх нь:

  1. Талхнуудыхаа нэг талыг маслодож, нөгөө талд нь багахан гич түрхэж бэлтгэнэ. Маслотой талыг гадагш харуулан завсар нь гахайн мах, бяслагаа өрнө.
  2. Хайруулын тавгаа халаагаад тос хийлгүйгээр сандвичнийхаа (маслодсан) тал бүрийг шаргалттал шарна.
  3. Өндгөө нүдлэж шарна. Давс перцээр амтлана.
  4. Шарталттал шарсан сандвичин дээрээ нүдлэж шарсан өндгөө тавиад сервислэнэ.
Эх сурвалж

Thursday 25 March 2010

Irish cream




Орц:

* 1 стакан крем (эсвэл тал стакан крем тал стакан сүү)
* 1 лааз молоко
* 1 2/3 стакан Ирланд виски (Irish whiskey)
* 1 амттаны халбага кофены нунтаг (instant coffee granules)
* 2 амны халбага шоколадны сироп (chocolate syrup)
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амттаны халбага алмондны охь (хүсвэл)

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холиод минут хүрэхгүй блендердэж эсвэл гар холигчоор холиж нийцүүлнэ. Агаар оруулдаггүй саванд хийн таглаж хадгална.

Wednesday 24 March 2010

Hanburg steak

Орц:

* 1 ш сонгино арилгаад, жижиглэн хэрчсэн
* 1 ш сармис, үрсэн
* 1 амттаны халбага тос
* 15 гр талхны үйрмэг
* натмег
* давс, перц
* 1 ш өндөг
* 250 гр татсан мах
* 2 амны халбага сүү


Бэлтгэх нь:

  1. Жижиглэн хэрчсэн сонгиноо нэг амттаны халбага тосондоо хуурч бэлтгэнэ.
  2. Талхны үйрмэгэн дээрээ сүүгээ нэмээд сармис давс, натмег, хар перцийн хамтаар махан дээрээ нэмж нийцүүлнэ.
  3. Сонгиноо мөн өндгөө нэмнэ. Бүх орцоо нийцүүлээд гараа багахан тосоор тослоод махаа хоёр хуваан зууван хэлбэрт оруулж бэлтгэнэ.
  4. Хайруулын тавгаа халаагаад багахан тос нэмэн хэлбэрт оруулж бэлтгэсэн махаа хийн хоёр талыг нь шаргалттал шарна. Багахан ус нэмээд таглан махаа болгоод таваглаад хуурсан ногоо будаа зэрэг хачирийн хамтаар сервислэнэ.

Tuesday 23 March 2010

Рүбэн сандвич (Reuben sandwich)


Орц:

* 2 зүсэм сандвичний талх
* Багахан thousand island dressing
* Нимгэлэн зүссэн пастрами эсвэл хиам
* 2 зүсэм swiss cheese
* багахан байцааны салат (sauerkraut), хүсвэл

Бэлтгэх нь:

1. Талхан завсараа пастрами, бяслаг, байцааны салатаа байрлуулаад мянган арал амтлагчаа асгаад таваглаад сервислэнэ.

Monday 22 March 2010

Эклер


Орц:

Гуриланд:

* 1.5 стакан ус
* 1 стакан гурил
* 1 чимх давс
* 1 чимх сахар
* 100 гр масло эсвэл маргарин
* 5 ш өндөг

Кремэнд:

* 75 мл гурил
* 150 мл сахар
* 2 өндөгний шар
* 500 мл сүү
* 1 уут ванилинтай сахар эсвэл нэг амттаны халбага ваниллины охь
* 2 амттаны халбага цардуул

Дээр нь:

* 80 гр шоколад (хар (70%), bittersweet (50-70%) эсвэл сүүтэй шоколад)
* 60 мл крем

Бэлтгэх нь:

  1. Зуурмагт орох усаа буцалгана. Масло эсвэл маргаринаа нэмнэ. Давс сахараар амтлаад маслоо хайлуулна.
  2. Ваниллинаа нэмээд галаа багасгаад гурилаа нэг удаад нэмнэ. Сайтар хутгаж нийцүүлнэ. Гурил савандаа наалдахаа болихоор галаа унтраагаад бүлээсэхийг нь хүлээнэ.
  3. Бүлээссэн гурилан дээрээ өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Бэлэн болсон зуурмагаа крем шахдаг торонд хийн хөргөгчинд хийн цаг орчим амраана.
  4. Тостой цаас дэвссэн тавцан дээр хүссэн хэмжээндээ шахаж бэлтгэнэ. 200 градуст халаасан зууханд хийн 20 минут шарна. Галаа багасган 150 градус дээр тохируулаад дахин 25 минут шарна. Шаргалтан бэлэн болсон choux-гаа гаргаад халуун дээр нь бөөрөнд нь цоолж үлдэгдэл хийг гаргана.
  5. Кремнийхээ бүх орцыг холиод хутган өтгөртөл нь буцалгана. Шанзаа хутган өрөмтүүлэлгүйгээр хөргөөд кремшахдаг торонд хийн хөргөсөн эклер рүүгээ шахна.
  6. Жижиг саванд кремээ халаагаад жижиглэн хэрчсэн шоколадаа нэмж хутган хайлуулна. Ингэж бэлтгэсэн шоколадандаа шанзы нь шахаад хөргөж бэлтгэсэн эклерүүдээ дүрээд шоколадыг царцаагаад сервислэнэ.
Зүүлт

* Эклерний choux-г шарах явцдаа зуухныхаа амыг онголгохгүй байх нь чухал. Шарах явцдаа зуухны амыг онгойлговоос Choux-н хөөлт нь буух аюултай.
* Дээрх шалтгааны улмаас хэдийгээр зуух тань ойролцоогоор 2-3 тавцангийн багтаамжтай ч нэг удаад нэг л тавцанг шарсан нь дээр байдаг.

Thursday 18 March 2010

Бяслагтай омлет (cheese omelet)


Орц:

* 2 ш өндөг
* 2 амны халбага ус
* давс, перц
* 1/3 стакан үрсэн чеддар бяслаг (cheddar cheese)
* 1 амны халбага масло

Бэлтгэх нь:

  1. Өндгөө хагаж нэг аяганд хийнэ. Усаа нэмээд давс перцээр амтлана. Маслоо хайруулын тавганд хийн хайлуулна.
  2. Омлетний бэлдмэлээ хайруулын тавгандаа нэмээд хайруулын тавгаа хажуулдуулан омлетээ болгоно. Бараг болсон омлетнийхээ нэг талд нь бяслагаа байрлуулаад нөгөө талаар нь хучин бяслаг хайлтал нэг орчим минут байлгаад таваглаад угаагаад жижиглэн хэрчсэн яншуйгаар чимэглэн сервислэнэ.

Tuesday 16 March 2010

Шоколадтай гадилтай панини


Орц:

* 2 зүсэм талх
* 50 гр 70% какаотой шоколад
* 1 ш гадил
* 2 амттаны халбага газрын самрын нухаш

Бэлтгэх нь:

  1. Талх бүр дээрээ нэг амттаны халбага газрын самрын нухашаа тараан түрхэнэ.
  2. Газрын самарын нухаш түрхэж бэлтгэсэн нэг зүсэм талхан дээрээ арилгаад нимгэлэн зүсч бэлтгэсэн гадил жимсээ өрнө.
  3. Дээрээс нь үрж бэлтгэсэн шоколадаа тараан тавиад нөгөө талхаараа таглан халаасан toaste-т хийн дотрох шоколад хайлан, талх шаргалттал шараад нэг стакан сүүний хамт сервислэнэ.

Monday 15 March 2010

Бяслагтай, нухсан төмс


Орц:

* 2 стакан сүү эсвэл крем
* 8 амны халбага масло
* 4 ш том төмс, арилгасан
* 1 стакан үрсэн Parmesan эсвэл Romano бяслаг
* 1 стакан үрсэн чеддар бяслаг
* 2 хумс сармис, арилгаад жижиглэн хэрчсэн
* давс

Бэлтгэх нь:
  1. Арилгасан төмсөө жижиглэн хэрчээд буцалж буйхалуун усанд хийн чанана.
  2. Маслоо нэг саванд хайлуулаад жижиглэн хэрчсэн сармисаа нэмээд 2 минут хуурна. Кремээ нэмээд буцлах дөхөхөөр галаа унтраан хэрэглэтэлээ амраана.
  3. Төмсөө зөөлөрч болсон эсэхийг 20 орчим минутын дараа шалгана. Зөөлрөөд нухахад бэлэн болсон байвал шүүгээд буцаагаад төмс чанасан савандаа хийнэ.
  4. Төмс рүүгээ кремээ бага багаар нэмж нухашны дайтай болгоно.
  5. Багахан пармежан үлдээн чеддар болон пармежан бяслагаа нэмээд нийцүүлнэ.
  6. Бяслагтай нухсан төмсөө нэг кастрольд (тавцанд) хийгээд дээрээс нь үлдээсэн пармежанаа цацаад халаасан зууханд хийн бяслаг хайж борлотол шарна.

Солонгоруулан шорлож ил гал дээр шарсан ногоо



Орц:

* 1 шар хулуу (yellow squash)
* 1 хайрцаг давжаа улаан лооль (cherry tomatoes)
* 1 ш ногоон зукини (green zucchini)
* давс
* хар перц
* багахан оливийн тос

Бэлтгэх нь:
  1. Зукини болон хулуугаа угаагаад үмхийн дайтай хэрчиж бэлтгэнэ. Давжаа улаан лоолиудыхаа ишийг авна. Хулсан шор хэрэглэх бол шорнуудаа багахан усанд хийн хагас цаг байлгана.
  2. Ногоонуудаа нэг нэгээр солонгоруулан шорлоод багсны тусламжтайгаар багахан оливийн тос түрхээд давс перцээр амтлаад дунд зэргийн хэмжээтэй халаасан ил гал дээрээ тавин болгол нь ойролцоогоор 8-10 минут шарна.

Хулууны ороомог


Орц: 6 порц

* 1650 гр хулуу (zucchini)
* 200 гр үхрийн машиндсан мах
* 1 багц гоньд
* 1/2 багц шинэxэн гаа, минт
* 3 ш ногоон сонгино
* 1 ш жижгэвтэр сонгино
* 30 гр будаа
* давс
* хар перц

Бэлтгэх нь:

  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ.
  2. Мах сонгиноо хуурна. Махны шүүс ширгээд ирэхээр угаасан будаагаа нэмнэ. Багахан ус нэмж буцалгана. Буцалж ус нь ширгэсэн шанзаа хэсэг амраан хөргөнө.
  3. Тал гоньд, гаа, жижиглэн хэрчсэн ногоон сонгиноо нэмж нийцүүлнэ. Давс перцээр амтлана.
  4. Хулуунуудаа угаагаад 2 үзүүрийг аваад mandoline зүсэгчээр уртааш нь1,5-2 мм зузаантай хэрчиж бэлтгэнэ.
  5. 2 хулуун тууз аваад давхарлан тавиж “+” тэмдэг үүсгэнэ. Давхарлдсан хэсэг дээр багахан шанз тавиад 4 талыг хааж шүдний чигчлүүрээр тогтоон богц үүсгэнэ.
  6. Тослож бэлтгэсэн зуухны тавцан дээр байрлуулаад 180 градуст халаасан зууханд хийн болтол нь шарна. Болсон ороомгуудаа таваглаад үлдсэн гоньдоороо чимэглээд сервислэнэ.
Зүүлт:

* Зурган дээрх шиг давхар хулуугаар цагираг үүсгээд шанзаа дотор нь хийн хулууны торх бэлтгэж болно.

Sunday 14 March 2010

Калби-Kalbi (Korean BBQ Short Ribs)


Орц:

* 1 кг богиносгосон хавирга
* 1/4 стакан цуу
*2 амны халбага бор сахар
* 1 амны халбага гүнжидийн үрний тос (sesame oil)
* 4 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 2.5 см цагаан гаа, арилгаад үрсэн
* 4 ш ногоон сонгино
* 1/2 ш сонгино, үрсэн
* 1 ш лийр (Asian pear)
* 1 амны халбага sesame seeds

Бэлтгэх нь:

  1. Бүх орцоо холиод уутанд хийнэ. Хавиргаа нэмээд хөргөгчинд хийн хонуулна.
  2. Хавиргаа гаргаад илүүдэл шүүсийг асгана.
  3. Борлож махаа болтол нь ил гал дээр шарна.

Wednesday 10 March 2010

Нимбэгтэй Спонж пүддин (Lemon Sponge Pudding)


Орц:

* 1 стакан нунтаг цагаан сахар
* 3 амны халбага масло, өрөөний темпратурт
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага нимбэгний үрсэн хальс (lemon zest)
* 1/3 стакан гурил
* 1/4 амттаны халбага давс
* 1/3 стакан шинэхэн шахсан нимбэгний шүүс
* 1 стакан сүү
* 1/8 амттаны халбага тартар (cream of tartar)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 170 градуст халаана. 6 ш 1 стаканы багтаамжтай рамикан (ramekins) маслодоод хуурай гурилдаж бэлтгэнэ. Зуухныхаа голд хэрээсэн тавцангаа байрлуулна.
  2. Нэг саванд 1 стаканаас хасах нь 2 амны халбага сахараа маслотой хутгаж хөөсрүүлнэ. Маслотой бэлдмэл дээрээ өндөгний шараа нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ хутгаж нийцүүлнэ. Ваниллины охь, нимбэгний хальсаа нэмж нийцүүлнэ. Гурилаа нэмж нийцүүлнэ. Хутгагчныхаа хурдыг хамгийн бага дээр нь тохируулаад нимбэгний шүүс, сүүгээ бага багаар нэмж нийцүүлнэ.
  3. Өндгөний цагаанаа хэсэг хутгаад тартараа нэмж хөөсөрч биежтэл нь хутгана. 2 амны халбага сахараа нэмээд хэлбэрт орохуйц болтол хутгана. Өндөгний цагааны хөөсийг буулгалгүйгээр 2 орцоо зөөлөн хутгаж нийцүүлнэ.
  4. Бэлэн болсон зуурмагаа маслодож бэлтгэсэн хэвэндээ тэнцүү хуваан хийнэ. Раминкануудаа тавцан дээр байрлуулаад рамиканы хажуугаар (water bath) бөөрөөр нь татахуйц халуун ус нэмнэ.
  5. Халаасан зууханд хийн пүдинг болтол 40-45 минут шарна.
Эх сурвалж

Tuesday 9 March 2010

Хоолны шингэц түргэсэгдэг алимттай амтлагчтай цай


Oрц:

* 1 л ус
* 1 ч алим, үртэй нь дөрөв хуваасан
* 1 ш нимбэг, үртэй нь дөрөв хуваасан
* 1 урт синнамон
* 20-30 ш бөөрөнхий хар перц
* 5 ш хадаасан цэцэг

Бэлтгэх нь:
  1. Бүх орцоо холиод буцалгаад хөргөөд шүүнэ. Өглөө, өдөр, оройн хоолны дараа нэг нэг аяга ууна.

Махтай хуурсан буурцаг


Oрц:

* 2 стакан butter bean эсвэл kidney bean
* 1 кг хааны мах ястай
* 4 ш дунд зэргийн хэмжээтэй сонгино
* 2-3 амны халбага чидун жимсний тос
* тал амны халбага улаан лоолийн паст
* тал амны халбага чинжүний паст
* 4-5 ш хатаасан халуун перц
* 1 амттаны халбага давс

Бэлтгэх нь:
  1. Хатаасан butter bean-ээ нэг өдрийн өмнөөс угаагаад хүйтэн усанд дэвтээнэ. Дэвтээсэн буурцгаа нэг удаа буцалгаад галаа унтраан буурцгийг дэвттэл 6-7 цаг амраана. Мөн хугацааны дараа саваа мөн гал дээр тавин буурцгаа дэвтээсэн усандаа зөөлөртөл нь буцалгана. Ус нь багадвал ус нэмнэ.
  2. Буурцгаа чанах явцдаа өөр нэгэн саванд тосоо нэмээд арилгаад жижиглэн хэрчсэн сонгиноо нэмж хуурна. Махаа нэмнэ. Махны шүүс ялгараад ширгэтэл нь хуураад пастуудаа хатаасан чинжүүний хамтаар нэмнэ. Махаа давах хэмжээний ус нэмээд махыг зөөлөртөл нь буцалгана.
  3. Мах, буурцаг зөөлрөхөөр хоёуланг нь холиод дахиж нэг хоёр буцалгаад давс нэмж амтлаад таваглаад сервислэнэ.

Wednesday 3 March 2010

Chocolate Pots de Crème


Орц:

* 2/3 стакан heavy cream
* 2/3 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2-4 амны халбага сахар
* 115 гр хар шоколад
* 4 ш өндөгний шар

Бэлтгэх нь:

  1. Жижигхэн саванд сүү, крем, ваниллины охь, сахараа холин халаана.
  2. Шоколадаа томхон саванд хийгээд дээрээс нь халаасан бэлдмэлээ нэмэн шоколадаа хайлуулна.
  3. Өндөгний шараа дээрх бэлдмэл дээрээ бага багаар нэмэн нийцүүлнэ.
  4. 4 ramekin-д бэлдмэлээ хувааж хийнэ.
  5. Рамекинүүдээ босоодуу тавцан дээр байрлуулаад рамекинууд руугаа орхооргүйгээр халуун ус нэмнэ.
  6. 170 градуст халаасан зууханд хийн 20-30 минут шарна.
  7. Хөргөөд хөргөгчинд хийн хүйтнээр нь сервислэнэ.

Monday 1 March 2010

Луувантай хүрэн байцааны салат

Орц:

* Тал хүрэн байцаа
* 2-3 ш лууван, арилгаад үрсэн
* чидун жимсний тос
* давс
* 1 ш лимоны шүүс

Бэлтгэх нь:

  1. Байцаагаа хурц хутгаар аль болох нимгэлэн хэрчээд томхон саванд хийн тал лимоны шүүстэй нийцүүлж хутгана.
  2. Давсаа нэмж амтлана.
  3. Байцаа луувангаа холиод эсвэл сервислэх тавган дээрээ үзэмжтэйхэн байрлуулаад үлдсэн тал лимоны шүүсээ чидун жимсний тостой холин дээр нь тарааж асгаад сервислэнэ.