
Орц: 30 ш макаронд
* 90 гр нунтаг алмонд
* 15 гр какао
* 150 гр нунтаг сахар
* 75 гр өндөгний цагаан (ойролцоогоор 2 ш өндөг)
* 1 чимх нунтаг тартар
* 35 гр сахар
Шоколадтай ганаш (хавчуурганд)
* 150 мл крем
* 150 гр шоколад
- Кремээ халаана.
- Жижиглэн хэрчсэн шоколадаа нэмээд галаа унтраана. Хутган шоколадаа хайлуулна.
- Бэлтгэсэн ганашаа бялууны крем шахах торонд хийн хэрэглэтэлээ хүлээлгэнэ.
- Сахар, тартараас бусад хуурай орцоо холиж нийцүүлнэ.
- Өндөгний цагаанаа крем тартартайгаа хутгаж цасан цагаан болтол нь хутгана. Хутгах явцдаа үлдээсэн сахараа бага багаар нэмж нийцүүлнэ.
- Холигчоо зогсоогоод хуурай орцуудаа нэмээд үргэлжилүүлэн гараараа хутгана.
- Зуурмагаа кремний торонд хийн тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 8 номерийн үзүүрээр 2 см дугуй шахна.
- 160 градуст халаасан зууханд хийн 10 минут шарна. Болсон макаронуудаа тавцан дээрээс авч хөргөөд уутанд хийн хүлээлгэсэн кремнээсээ талынх нь голд багахан шахан хоёр хоёроор нь наан сандвич болгоно.