Saturday 15 January 2011

Бяслагтай бөмбөлөг (Cheese Puff)


Орц:

* 1 стакан гурил
* 1/2 амттаны халбага давс
* 1/2 амттаны хлбага нунтаг хар перц (black pepper)
* 1/2 амттаны халбага хатаасан нунтаг ганга (thyme)
* 1/2 амттаны халбага нунтаг халуун чинжүү (chili powder)
* 1 чимх каен перц (cayenne pepper)
* 1 стакан сүү
* 130 гр масло
* 6 ш өндөг
* 1/2 стакан үрсэн Parmesan эсвэл Romano бяслаг
* 3/4 стакан үрсэн грүер бяслаг (Gruyere cheese)
* 30 гр pepperoni, жижиглэн хэрчсэн (хүсвэл)
* 2 амны халбага сүү
* 2 амны халбага үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese), дээр нь

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 220 градуст халаана.
  2. Гурил, давс, хар перц, ганга, чили перц, cayenne перцээ томхон саванд холино.
  3. Сүү, маслоо томхон саванд хийн гал дээр тавина. Маслоо хайлахаар галаа багасгаад амталсан гурилаа нэмнэ. Хутгаж нийцүүлээд савандаа наалдахаа болихоор галаа унтраана.
  4. Нэг өндөгийг шар цагаанаар нь салгана. Өндөгний шарыг хадгална.
  5. Гурилаа томхон цаванд хийн цахилгаан холигчоор минут орчим хутгана. Нэг өндөг, нэг өндөгний цагаанаа зуурмаг руугаа нэмээд ницүүлэн хутгана. Үлдсэн 4 өндгөө нэг нэгээр нэмэн нэмэх бүрдээ нийцүүлнэ.
  6. Parmesan, Gruyere бяслагууд жижиглэн хэрчсэн pepperoni-гоо нэмж нийцүүлнэ.
  7. Зуурмагаа крем шахдаг уутанд хийн тостой цаас дэвссэн 2 тавцан дээр 1 см бөмбөлөгууд хэвлэнэ.
  8. Хадгалсан өндөгний шараа 2 амны халбага устай холиж нийцүүлээд бөмбөлөг бүрийг багс ашиглан будна. Хоёр амны халбага пармежан бяслагаа тараан цацаж өгнө.
  9. 220 градуст халаасан зуухандаа 5 минут шараад галаа багасган 150 болгоод 10 минут дахин шарна.
Эх сурвалж

No comments: