Sunday 2 January 2011

Шотланд маягаар бэлтгэсэн өндөг (Scotch egg) Зраз

Орц:

* 4 ш том өндөг
* 275 гр машиндсан мах (sausage meat)
* 1 амттаны халбага ганганы навч (thyme)
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн парсли
* 1 ш ногоон сонгино, угаагаад үндэсийг аваад жижиглэн хэрчсэн
* давс
* хар перц
* 125 гр гурил
* 1 ш өндөг, хутгасан
* тос, шарахад
* 125 гр талхны үйрмэг

Бэлтгэх нь:

  1. Өндгөө арван минут чанаад сойгоод арилгаж бэлтгэнэ.
  2. Махаа ганга, сонгино, парслитайгаа холиж нийцүүлээд давс перцээр амтлана.
  3. Гурилаа давс перцтэй холиж бэлтгэнэ.
  4. Махаа дөрөв тэнцүү хуваагаад 12.5х7.5 см харьцаатай хавтгайлна.
  5. Чанаад арилгасан өндгөө давс хар перцээр амталсан гуриланд өнхрүүлээд нимгэлэн бэлтгэсэн махаараа бүрнэ.
  6. Махаар бүрж бэлтгэсэн өндгөө хутгасан өндгөндөө булхуулаад талхны үйрмэгээр бүрээд (өндөг, талхны үйрмэг, өндөг, талхны үйрмэг дараарллаар дөрвөн үйлдэл) халаасан их тосонд хийн махыг болж шаргалттал 8-10 минут шарна.
  7. Болсон бүрмэл өндгөө шүүж гаргаад хэрээсэн тавцан дээр тавиж илүүдэл тосноос салгаад хөргөөд өрөөний темпратурт болж хөрөөр сервислэнэ.

No comments: