Monday 24 January 2011

Бөөрөлзгөнө, шоколадтай тарт


Орц: 26 см хэвэнд, 8 зүсэм

Сууринд:

* 100 гр масло, өрөөний темпратурт
* 100 гр нунтаг сахар
* 1 ш том өндөг
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 225 гр (ойролцоогоор 1+2/3 стакан) гурил
* 25 гр (ойролцоогоор 3 амны халбага) какао
* 1/4 амттаны халбага давс

Шанзанд:

* 180 гр шинэхэн бөөрөлзгөнө (хөлдүү бөөрөлзгөнө хэрэглэх бол өмнөх орой хөлдөөгчнөөс гарган гэсгээнэ)
* 20 гр (2 амне халбага) нунтаг сахар
* 200 гр шоколад
* 135 гр масло
* 2 ш том өндөг
* 2 ш том өндөгний шар
* 35 гр сахар
* 100 гр хар шоколад, чимэглэхэд
* 250 гр шинэхэн бөөрөлзгөнө, чимэглэхэд

Бэлтгэх нь:

  1. Суурины бүх орцоо гал тогооны роботонд хийн зуурна. Ингэж зуурсан гурилаа гялгар уутны завсар хавчуулан 1 см зузаантай илдэж бэлтгэнэ. Энэ чигээр нь тавцан руу шилжүүлээд тавцангийн хамтаар хөргөгчинд хийн хамгийн багадаа 2 цаг эсвэл хөлдөөгчинд хийн 30-45 минут амраана.
  2. Зуухаа 180 градуст халаана. Гурилаа илдэж 32 см болгоод хэвэндээ байрлуулна. Хэвлэсэн сууриа сэрээгээр хэд хэд хатган дээр нь мөнгөн эсвэл тостой цаас тавиад хонхорыг элдэв буурцгаар дүүргээр зуухандаа хийн 10 минут болгоно.
  3. 180 гр бөөрөлзгөнөө нунтаг сахартай холиод болгож бэлтгээд хөргөсөн суурин дээрээ тараана.
  4. 200 гр шоколадаа маслын хамт нэг саванд хийн өөр нэг буцалж буй устай жижгэвтэр саван дээр суулган хааяа хааяа хутгөан хайлуулна.
  5. Холигчинд өндөг, өндөгний шар, сахараа холиж гурав дахин ихэстэл хутгана. хайлуулсан шоколадаа нэмж нийцүүлнэ.
  6. Ингэж бэлтгэсэн шоколадны бэлдмэлээ бөөрөлчгөнөө түрхсэн сууриндаа хийгээд дээд талыг тэгчлээд халаасан зууханд хийн 10 минут шарна. Болгосон тартууд дээрээ бөөрөлзгөнөө өрөөд ногоо арилгагчаар зорж бэлтгэсэн шоколадаар чимэглээд зүсч сервислэнэ.

No comments: